Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьтны хүрээлэнгийн хонинд чөтгөр шүглэжээ


Их Британийн Уоркшир  гүнлэг дэх  “Hatton Adventure World” амьтны хүрээлэнгийн лохтан үүлдийн нэгэн хонинд чөтгөр шүглэчихлээ хэмээн ажилтнууд нь хий үзэгдэл судлаачдыг урьжээ.
Тэдний ярьснаар хэдэн долоо хоногийн өмнөөс л сонин сонин зүйл тохиолдож эхэлсэн гэнэ.

Эхлээд л  энэ хүрээлэнгийн 18 сартай Дэвлин нэртэй, дөрвөн эвэртэй хонь хашаандаа ойртсон бүхнийг мөргөөд байдаг болсон төдийгүй хамт байдаг хонинуудаа ч амар заяа үзүүлэхгүй болжээ.
Төд удалгүй Дэвлинд тавьж өгсөн ус яг л буцалж байгаа юм шиг хөөсрөөд байхыг ажилтнууд харсан байна.

Хачин зүйл ингээд дууссангүй Дэвлин хонь яг л уурссан араатан шиг архирдаг болж, амьтны хүрээлэнгийн ажилтны хэлснээр бол түүний архирах дуунаар үзэгчид айж дайжихад хүрч байгаа гэнэ.

Дэвлин хонь ийш тийшээ давхиж нэг удаа хулууны талбай руу дайрч бараг бүх хулууг сүйтгэн нэгийг нь эвэртээ өлгөөд хүмүүсийг хөөж эхэлсэн байна.  
 Энэ бүхнээс болоод амьтны хүрээлэнгийн удирдлага хий үзэгдэл судлаачдыг дуудаж чөтгөр шингэсэн хонийг үзүүлэхэд хүрсэн байна.

“Амьтны хүрээлэнд айдас бий болж үзэгчид, ажилтнууд ч айдаг боллоо. Одоо манай ажилтнууд Дэвлинийг хооллох, ундлахаар очихдоо ганцаараа очихоос айдаг болж хоёулаа юм уу, бүр хэд хэдээрээ очдог болсон. Ингээд л аргагүйн эрхэнд мэргэжилтнүүдийг дуудсан юм. Тэд Дэвлин хонинд юу тохиогоод байгааг хэлж өгөх байх” гэж   “Hatton Adventure World” амьтны хүрээлэнгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга ярьжээ.

0 Сэтгэгдэл
төмсөгийг нь сугалж засаагүйгээс болж наад муу амьтан чинь байж ядаад байхад үхсэн элэнцэгнийх нь чөтгөр шулам шүглэх өөрснөө харин амьтан зовоогоод .
хэ хэ хэ
юун ухна вэ ***** байхад чинь
ingej l bdag shuu de ***** hurtel iim zantai
oo naadah chin uhna yum bn shdee niiluulegt oruulj bga yum uu phiziolog n zovoogood bga yum bishuu
Хамгийн их уншсан