Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Женнифер Лоренс Крис Мартинаас салжээ

"Hunger Games" киноны од, Оскарын шагналт жүжигчин Женнифер Лоренс "Coldplay" хамтлагийн дуучин Крис Мартинаас салжээ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш болзсоны дараа Крис Мартин салсан эхнэр Гвинет Пэлтроу болон хоёр хүүхэдтэйгээ байнга уулзсаар байсны дээр Женнифертэй хамт олны өмнө гарахаас цааргалж, харилцаагаа олон нийтээс нууцалж байсан нь жүжигчин бүсгүйд таалагдаагүй гэнэ. Тиймээс шоу бизийн ертөнцөд төрсөн шинэхэн хосын дурлалын романс гуравхан сар ч хүрэлгүй өндөрлөлөө.
Дуучин Крис Мартин, жүжигчин Гвинет Пэлтроу нар өнгөрсөн гуравдугаар сард хоёр тийш болон салж байгаагаа мэдэгдсэн. Түүнээс таван сарын дараа Крис Мартин шинэ найз бүсгүйтэй, ингэхдээ дэлхийд нэртэй жүжигчин бүсгүйтэй болзож эхэлсэн бол Гвинет Пэлтроу мөн л болзоот залуутай болсон нь "Glee" мюзиклийн продюсер Брэд Фалчук юм. Хэдийгээр салсан эхнэр, нөхөр хоёр хоёул шинэ дурлалтай учирсан ч гэр бүлээрээ хамтдаа байхад багагүй цаг зарцуулсаар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Лос Анжелост тэд хүүхдүүдтэйгээ хамт хоолонд орох үеэр нэлээд дотно байдалтай байхыг нь паппарацууд зургийг нь авсан юм. Магадгүй энэ нь Женнифер Лоренсыг харилцаандаа цэг тавихад хүргэсэн байх гэж хэвлэлүүд бичиж байна.



Өнгөрсөн долоо хоногт Гвинет Пэлтроу экс нөхөртэйгөө уулзахдаа өхөөрдөн толгойг нь илж байгаа зургийг паппарацууд авчээ.

Крис Мартин Женнифер Лоренстой хамт байгаагаар олны өмнө гарахаас байнга зайлсхийдэг. Тэд хамтдаа тоглолт үзсэн ч гарахдаа олны нүднээс зайлсхийж, тус тусдаа гарч явааг мөн л паппарацууд авсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан