Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн амьдарч байсан, амьдарч байгаа хамгийн сонин газрууд

Хүмүүсийн амьдарч байсан, амьдарч байгаа хамгийн сонин, хамгийн аймшигтай газрууд энэ байна.

1.    Гонконгийн Коулуны хэрмэн хот

Гонконгийн эрх баригчид хүн ам хамгийн шигүү суурьшдаг энэ хэрмэн хотыг 1994 онд нураахаас өмнө энэ өчүүхэн зайд 33 мянган хүн амьдарч байжээ. Энд цагдаа, хамгаалалтын алба гэж байгаагүй. Хууль хяналтын байгууллагатай төстэй ганц байгууллага нь гэмт хэргийн Триада бүлэглэл л байж. Гэмт хэргийн бүлэглэлээсээ гадна барилгууд нь буруу баригдсанаас нурах, түймэр гарах явдал байнга гардаг байжээ.

2.    Калифорнийн Слэб-сити

Лос-Анжелос руу явах замд гурван цаг хэртэй яваад мексикийн хилээс холгүй орших цөл дэх энэ сууринг дугуйн дээрх “диваажин” гэж болно. Энд цахилгаан эрчим хүч, усан хангамж байхгүй, бохирын хаягдал нь бөөн асуудал. Оршин суугчид нь өөрсдийн алтан дүрмээр л амь зуудаг газар.

3. Флоридагийн Гайхамшигт тосгон

Гадна төрхөөр нь ажихад ёстой диваажин гэж болмоор. Гэхдээ эндхийн оршин суугчид нь ихэвчлэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээр ял эдэлж байсан хүмүүс болохоор тэднийн сургууль боловсролын байгууллагаас хол амьдруулах гэж ийм тосгон байгуулан “цөлсөн” нь энэ.

4.    Австралийн Кубер-Педи

Уурхайчдын энэ хотынхон халуунаас дайжиж газар дор амьдарцгаадаг. Эндхийн 1900 гаруй оршин суугчдын газар доорхи хотод өөрийн гэсэн сүм, музей, зочид буудал гээд юм юм л бий.


 5. Амстердамын Улаан дэнлүүний хороолол

Манай дэлхийн хотуудад улаан дэнлүүний хороолол, гудамж олон байдаг ч хамгийн алдартай нь Амстердамынх. Энд секс-шоу, секс дэлгүүр, биеэ үнэлэгчид дүүрэн. Энд бас эгэл хүмүүс амьдарч эргэн тойрондоо анхаарал хандуулахгүй аж төрсөөр л байдаг.


6.Флоридагийн Те-Виллижис

Америкийн Флорида мужийн хижээл насныхны гол уулздаг газар. Хүүхэд багачуул эцэг эхтэйгээ ирж болох ч удаан хугацаагаар байхыг хориглодог. Чалх сайжруулах виаграгийн хар зах цэцэглэсэн, бэлгийн замын халдварт өвчин ч бас элбэг. Энэ муждаа л шар айраг хамгийн их хэрэглэдэг газарт орно.

7.Японы Миякезима

Энэ арал дээр Ояма гэдэг идэвхтэй галт уул байдаг болохоор байнгын түгшүүртэй. 2000 онд гэхэд л нэг сарын хугацаанд 17500 удаа газар хөдөлж байсан удаатай. 2005 онд Ояма оргилж бохир угаар хий нь өнөө хүртэл үргэлжилж байгаа болохоор арлын 2800 оршин суугч байнга хорт хийнээс  хамгаалах багтай явдаг.

8.Нью-Мексикийн Розуэлл

Эндээс холгүй цэргийн 51 дүгээр бааз байдаг болохоор энд харь гаригийн амьдралын хэвшлийг судалдгаа засгийн газар нууцалж байгаа гэж иргэд харддаг. Гэхдээ л энэ хотынхон Харь гаригийн тухай шоу наадам, музей, соёлын олон арга хэмжээ зохион байгуулж алдаршсан газар.

9.Каирын хогчдын хот Маншият-Насир

Египетийн нийслэл Каирын дүүрэгт байх энэ хотыг харахад хот гэхээсээ хог л гэмээр.  Энэ хотын 60 мянган  хүнийг хог түүгч гэдгээр нь андахгүй. Гудамж талбай, хаалга үүд, дээвэр гээд хог хаягдалгүй газар гэж энд байхгүй. Иргэд энэ их хогоо гэртээ зөөж оруулаад ангилан ялгаж дахин боловсруулах газарт тушааж амьдарна.

10. Флорида мужийн Гибсонтон

Тампа хотоос өмнө зүгт орших энэ хот улирлаар нүүдэллэн явдаг жүжигчдийн хот гэж болно. Иймч болохоор байнга л элдэв шоу наадам болж тэнүүлч эмэгтэйчүүд хөлхөн мөнгө олдог газар. Байнгын оршин суугчдаасаа илүүтэй дамжин өнгөрөгчдийн хот гэвэл үнэнд илүү дөхнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан