Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Зураг түүхийн гэрч” баримтат гэрэл зургийн уралдааны шалгаруулалт болно


Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ жил ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран “Зураг түүхийн гэрч” нэртэй баримтат гэрэл зургийн уралдаан зохион байгуулж өнөөдөр шалгаруулалтын үйл ажиллагаа Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд 16:30 цагт болно.

Тус шагнал гардуулах үйл ажиллагааг нээж ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан Архивын ерөнхий газрын дарга И.Саруул болон Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвийн эрхлэгч П.Даваасүрэн нар үг хэлнэ. Мөн ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын “Мэдээлэл, харилцаа холбоо”-ны зөвлөх Андреа Кайрола хүрэлцэн ирэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан