Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: "Ноорог-ийн зургаан хүний дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ноорог-той холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаа, есдүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар шалгагдаж байсан. Хэрвээ Цагдаагийн өгсөн мэдээлэл буруу ташаа байх юм бол Эрүүгийн хариуцлагад хүлээнэ. Тиймээс Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл цаанаа хариуцлагатай байдаг. Алба хаагчид хуулийн хүрээнд л мэдээлэл өгсөн.  

Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагааг сард 100, 1000-аар нь хийдэг. Дээрх асуудалд баривчлах үйл ажиллагаа явуулаагүй. Прокуророос зөвшөөрөл өгөөгүй. Харин эд хөрөнгө хураах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан уу үгүй юу гэдгийг шалгах ёстой.  

Өмгөөлөгчдийн хэлж буйгаар процессын алдаа гарсан бол гомдол гаргаад явах бүрэн эрхтэй. Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол ирсэн бол шалгах үүрэгтэй. Хуулийнхаа хүрээнд ажлаа хийж байгааг буруутгаж болохгүй. 

Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр  шалгагдаж байгаа зургаан хүний дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна. Үүнтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хэргийн заалт буюу бусдыг амиа хорлоход хүргэсэн заалтаар шалгагдаж байгаа. Цаана нь хохирогч байгаа шүү. Энэ мэдээллийг баталгаажуулсны үндсэн дээр олон нийтэд мэдээлэл өгч байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан