Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Санжаадамба “Алтан бүс”-ийн анхны аваргаар тодорлоо

Олон улсын анхдугаар Монгол бөхийн аварга шалгаруулах "Алтан бүс"-ийн төлөөх барилдаан Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шилийн гол хотод энэ сарын 18-ны өдөр болж Монгол Улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн байна.

Энэхүү 2014 оны аварга шалгаруулах анхдугаар барилдааныг Бээжингийн олон улсын "Эрэн зууны  Ажинай" компаниас зохион байгуулсан бөгөөд хүчит 128 бөх дөрвөн зоонд хуваагдаж хүчээ сорьсон юм. Манай улсаас урилгаар улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, А.Бямбажав, улсын начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой 30 гаруй бөх очиж барилджээ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба түрүүлсэн бол Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэж, Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа шөвгийн дөрөвт шалгарсан амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирлээ.

Тус барилдааны түрүү бөх "Алтан бүс" 9 сая , үзүүр бөх 6 сая, их шөвөгт үлдсэн 2 бөх 3 сая төгрөгтэй дүйх бай хүртжээ. Тус барилдаанд 3 жил дараалан түрүүлвэл 300 сая төгрөгтэй дүйцэх шагналтан болох юм.

0 Сэтгэгдэл
sain bna
Хамгийн их уншсан