Их Британийн нэрт жүжигчин Рене Зилвегерийн дүр төрх танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Тэрээр Лос Анжелост "ELLE" сэтгүүлээс уламжлал болгон зохион байгуулсан Холливудын бүсгүйчүүд хэмээх арга хэмжээнд оролцохоор ирэхдээ шинэ дүр төрхөө олонд харуулжээ. Мэдээж, нэрт жүжигчний шинэ имижийг гоо сайхны мэс засалтай хамгийн түрүүнд холбон тайлбарлаж байгаа ч Рене үүнийг үгүйсгэсэн байна. 1990-ээд онд" Брижит Жонсын өдрийн тэмдэглэл" киногоор дэлхий дахинд алдаршсан үеийнхээ дүр төрхөөс сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдсөөр байгаа Ренег гоо сайхны мэс засал хийлгэсэн тухай шуугиан үе үе гардаг ч тэрээр үргэлж үгүйсгэсээр ирсэн юм. Харин тэрээр өөрчлөгдөж буй дүр төрхөө өөрийн амьдралын эрүүл хэв маягтай холбон тайлбарласаар ирсэн.
Харин түүнийн хамгийн сүүлчийн өөрчлөлтийн тухайд түүнийг нүдний дээд хэсгийн арьсаа татуулж, духныхаа хэсэгт ботокс тариулсан байх хэмээн мэргэжлийн гоо засалчид таамаглажээ.