Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголоос мах импортлох шаардлагаггүй гэв

ОХУ-д мах нийлүүлэх талаар нэг сарын өмнө тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр хоёр улс тохиролцсон. Гэвч Өвөр Байгалын хязгаар Монголын үхрийн махыг импортлохгүй нь байна.

Учир нь өрнөдийн орнуудаас ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний уршгаар тус улсын дотоодын үйлдвэрлэгчид хүнд байдалд ороод байгаа аж. Тиймээс дотоодынхоо махны үйлдвэрлэлийг дэмжих замаар хямралыг даван туулна гэж тус хязгаарын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Сергей Новиченко мэдээлжээ.

Түүнчлэн “Махны хомсдолтой байгаа баруун бүс нутгийг манай бүс нутаг бүрэн хангана” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүнтэй Өвөр Байгалын хязгаарын парламентын даргын нэгдүгээр орлогч Сергей Михайлов ч санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “бидэнд одоогоор Монголын махыг импортлох шаардлага гараагүй байна”  гэжээ.

Новиченкогийн хэлснээр, Монголын махыг зөвхөн нутаг дэвсгэрээрээ дамжуулан тээвэрлэх боломжтой. Энэ асуудлыг зөвхөн Өвөр Байгалын хязгаарын албан ёсны төлөөлөгчид хэлэлцэх боломжтой бөгөөд тэд 10 дугаар сарын 15-нд хэлэлцээ хийхээр Монголд очно гэж “Чита.ру” цахим хуудсанд мэдээлжээ. Тиймээс бид нэг хэсэгтээ л ОХУ-д мах экспортлох нь горьдлого хэвээр үлдлээ.

0 Сэтгэгдэл
OROS RUU MAX GARGAX SHAARDLAGAGUI. ER N NEFTIIN UILDVEREE BARIJ ERTXEN IVANUUDAAS XAMAARALGUI BOLOXOO BODSON N DEER.XUUCHIN OROSUUD BAIXGUI BOLSON!
Bid ehleed mahnihaa chanariig busad ornio jishigeer standartad ni hureheer bolgoh hrregtei uund anhnaas ni eruul ahuin vaktsing zeregiig ni hilgeed chanartai hemjeend bailgaj chadval orostoi orosgui delhiigeer duuren mahchid bnaa manaihaan yagaad manai mahiig avahgui bna bodoh l heregtei all
Гуйх хэрэггүйл байхгүй юу даа
Iim uher mongoluud bhad yaj uls oron hogjih vedee novshnuud mini. Ataa ch ul undesgui gutgehee taraa ch novshnuud mini. Oros hunmuus bidnii toloo tsusaa ursgaj bsan yumdhuu uhruud mini
наад оросууд чин хил хавийн тува буриадуудыг монголтой ойртож дотносоноо гэхээс айгаад алсаа бодоод хачин юум ярьж бнаа угаасаа дээрэмдэж авсан нутаг юумчин
хямд авах гэж солиорч бншдэ урьд манайх мах гаргаж бхдаа шулуулж бсан юум бнлээ эр үхэр 50төгрөгөөр гэтэл өөрсдөө 300 төгрөгөөр авч йддэг бсан гэнэлээ
МАХАА ГАРГАЖ ЯАДАГ ЮМ ӨӨРСДӨӨ ЯДУУРААД БАЙЖ УДАХГҮЙ БҮГД МАЛЧИН БОЛООД МАЛАА ИДЭХ БАЙЛГҮЙ. энЭ УЛС ОРОН ЧИНЬ ДАМПУУРЧ ГҮЙЦЛЭЭ
Оросуудыг гуйх ямар хэрэгтэй юм? Новшнууд сэжиглэсэн байж болох. Энд ирэхээрээ амттайг нь гайхан амаа олохгүйи гудардаг байж сэхлүүн гэдэг нь
шинэ оросууд монголтой найзлах биш явуут дундаа ашиглах санаатай дагаа оросууд махгүй хэвтэж байж юугаараа өөрийгөө ханганаа гээд ногоороод бна худлаагааса томорох гээд ядчих юум
бараг 100 жил хангаж чадаагүй хүнсний бүтээгдэхүүнүүдээрээ 6 сарын дотор хангана гэнээ оросууд. тэнэг дээр галзуу увайгүй дээр цувдайгүй гэдэг болж бна даа
Орос руу мах гаргах хэрэггүй. Гаргасан ч бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Консерв ч юм уу. Тэгэхгүй бол оросууд амьдаар нь авах гээд байдаг. Хайран малаа юу гэж амьдаар нь гаргах вэ дээ.
ҮНЭЭН
МАНАЙХ ДОТООДЫНХОО ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БУСДЫГ ДУУРАЙЖ ХЭРЭЭ ХӨЛӨӨ ХӨЛДӨӨНӨ ГЭЭЧ БОЛОХ ЮМ МАНАЙ МАХ ГАДААДЫНХНЫ ШААРДЛАГЫГ ХЭЗЭЭ Ч ХАНГАЖ ЧАДАХГҮЙ ЁСТОЙ ОНИГОО
Одооны оросууд хэлсэндээ байж чадахгүй эргэж буцаад л .... Хэзээ ийм байлаа. Болино л биздээ.
Орос луу мах экспортлоод ард түмэнд ямарч ашиггүй. харин ч бидний идэх махны үнэ тэнгэрт гарна. ард түмэн минь энийг санаж яваарай.
ҮНЭЭН
Шаазгай зүү олоод хийх газар олдохгүй болохоор нь зууж яваад бүдрэхдээ хоолойдоо хатгаж үхэв гэгчээр юм болох гээд байгаа юм шиг л ... яадарцсан юм бэ!
tegj l taarna daa
Хамгийн их уншсан