Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-д арваннэгдүгээр сарын 14-нөөс визгүй зорчиж эхэлнэ


Орос, Монголын хооронд иргэд визгүй зорчих хэлэлцээр энэ арваннэгдүгээр сарын 14-нөөс   хэрэгжиж эхлэх юм байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр хийсэн албан ёсны  айлчлалын үеэр гарын үсэг зурсан хэлэлцээр ийн бодит ажил болох юм. Энэ хэлэлцээр ёсоор хоёр улсын иргэн нөгөө улсынхаа нутаг дэвсгэрт 30 хоногоос илүүгүй хоногоор визгүй зорчиж, оршин сууж болох юм. Гэхдээ энэ нь зургаан сарын хугацаанд нөгөө улсынхаа нутаг дэвсгэрт 90 хоногоос илүүгүй байх хязгаартай юм. Харин 30 хоногоос илүү хугацаагаар байх шаардлагатай бол холбогдох бичиг баримт бүрдүүлэн виз авч байх болно хэмээн baikalfinans.com бичсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан