Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Дээрэм хийхэд нь саад болсон зоогийн газрынхныг шүүхэд өгч мөнгө нэхжээ
Америкийн Делавэр мужийн Ньюпорт хотын нэгэн иргэн пиццаны газрыг дээрэмдэх гээд бүтэлгүйтсэнийхээ төлөө зоогийн газрын ажилтнууд, цагдаагийн ажилтныг дээрэм хийхэд саад болсон гэж шүүхэд өгч 260 мянган доллар нэхэмжилсэн байна. 23 настай Найжел Сайкс пиццаны Seasons Pizza газрын зургаан ажилтныг цагдаагийн хоёр ажилтантай хамтарч өөртэй нь зүй бусаар харьцсан, хэрцгийгээр хандлаа хэмээн ийн гомдолложээ.
Тэрээр зоогийн газарт орж ирээд гар буугаар сүрдүүлэн мөнгө нэхэж нэг удаа буудсан ч азаар хэн нэгэн өртөөгүй байна. Зоогийн газрын ажилтнууд түүнийг барьж аван газар унагаж бууг нь булааж авчээ.
Дээрэмчин гомдол гаргасан өргөдөлдөө тэр хүмүүс өөртэй нь зүй бус харьцан бууг нь булааж, зэвсэггүй болсон хойно нь үргэлжлүүлэн зодсон, бас халуун шөлөөр цацсан гэж бичсэн байна.
Өнгөрсөн долдугаар сард болсон энэ хэргийн дараа Сайксыг баривчилж зэвсэглэн дээрэм хийхийг завдсан хэргийн нь төлөө 15 жилийн хорих ялаар шийтгэжээ. Орон нутгийн цагдаагийн дарга Майкл Каприглён “Хэрэв энэ хэрэг эмгэнэлтэй биш байсансан бол инээдэмтэй байх байлаа” гэсэн байна.

0 Сэтгэгдэл