Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2018 оны өвлийн олимпын нээлт, хаалтын ёслол Пёнчанд болно

“Пёнчан-2018” өвлийн олимпын наадмын нээлт, хаалтын ёслолыг Каннын хотод илүү ойрхон Пёнчанд зохион байгуулна гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдлээ.

Нээлт, хаалтын ёслолуудад зориулан Пёнчанд шинэ байгууламж барих эсвэл Каннын хотод байгаа одоогийн спортын цэнгэлдэх хүрээлэнг сэргээн засах хоёрын аль нь тохиромжтой болохыг тус улсын Засгийн газар болон 2018 оны өвлийн олимпыг зохион байгуулах хороо энэ долоо хоногт хэлэлцсэн юм.

“Өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолд зориулан шинэ цэнгэлдэх хүрээлэн Пёнчанд барина. Олимпын дараа тус байгууламжийг хэрхэн ашиглахыг холбогдох талууд хэлэлцэнэ” гэж Өмнөд Солонгосын Соёлын яам сүүлд гаргасан мэдэгдэлдээ дурджээ.

Пёнчаны шинэ цэнгэлдэх хүрээлэн нь 40 мянган хүний суудалтай байх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан