Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон сагсчин ”Dallas Mavericks” багтай гэрээ байгууллаа


Японы сагсчин Юки Тогаши АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Dallas Mavericks” багтай гэрээ байгууллаа гэж тус баг мэдэгдэв.

Баг мэдэгдэлдээ гэрээний нөхцөл болон үргэлжлэх хугацааны талаар дурдаагүй байна.

21 настай Тогаши энэ жил “Dallas Mavericks” багт нэгдэж, АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбооны зуны лигт оролцож улмаар энэ сарын эхээр улирлын урьдчилсан тоглолтод оролцох урилга хүлээн авсан байна.

Гэвч Тогаши 10 дугаар сарын 28-нд эхлэх улирлын тогтолтод виз болон бусад шалтгааны улмаас оролцох төлөвгүй байгаа ажээ.

Тэрбээр Японд сургуулиа төгсөөд АНУ руу ахлах сургуульд сурахаар явсан байна. Эх орондоо буцан ирж, 2013 онд “Akita Northern Happinets” багийн холбон тоглогчоор тоглож эхэлсэн. Сагсчин хүний хувьд 167 см өндөртэй байх нь намд тооцогдох боловч Тогаши өөрийн хурд болон техникийн ачаар лигийг оновчтой дамжуулалтаараа тэргүүлсэн бөгөөд лигийн шилдэг таван тамирчны нэгээр тодорсон байна.

Тогаши АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн шигшээд орсон хоёр дахь япон хүн болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан