"Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: "Ноорог-ийн зургаан хүний дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан"
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ
Х. Нямбаатар: Айл өрхүүд хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд нийслэлээс хийн түлшний зуухыг суурилуулж өгнө
Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ
Англи хэлний төгөлдөршил төв үйл ажиллагаагаа эхлүүлэв
Англи хэлний төгөлдөршил төв үйл ажиллагаагаа эхлүүлэв
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохоор хэлэлцлээ
ЖИН ИХТЭЙ ХҮН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БАЙЖ ТААРАХ УУ

Ердөө хэдхэн хоногийн өмнө Бельгийн Эрүүл мэндийн сайдаар 52 настай Мэгги де Блок томилогдсон ч хүчтэй шүүмжлэлийн бай болоод эхэллээ. Эрүүл мэндийн шинэ сайдын биеийн жин 128 кг байгаа нь шүүмжлэл хүлээх гол шалтгаан болжээ. Ийм их жинтэй, тарган эмэгтэй эрүүл мэндийн салбарын сайд болоод, эрүүл саруул амьдралын хэв маягийн үлгэр жишээ байж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа шүүмжлэгчид мэдэгдээд байна.

Уг нь, Мэгги де Блок Бельгийн хамгийн нэртэй улстөрчдийн нэг бөгөөд зарим судлаачид түүнийг удахгүй Ерөнхий сайд болно гэдэг байсан юм. Ийм ч учраас саяхан сонгуулиар ялж гарч ирсэн намынхан түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилсонд ихэд гайхсан гэнэ. Блокийг эсэргүүцэгчдийн талын зарим сонинд “Спорт, эрүүл хооллолтыг сурталчлах үүргийг Блок хэрэгжүүлж чадахгүй л болов уу” гэж тавлаж байгаа гэнэ. Бельгийн хүн амын 47 хувь нь илүүдэл жинтэй тул зөв хооллолт, спортын асуудалд тун эмзэг ханддаг аж.
Харин шинэ сайд өөрөө энэ шүүмжлэлд тун тайван хандаж байгаа бөгөөд “Намайг гадаад байдлаар дүгнэх хэрэггүй. Би улстөрч болохоос загвар өмсөгч биш” гэжээ.
Үүнээс өмнө Мэгги де Блок нь Цагаачлалын асуудал хариуцсан сайдын алба хашиж байжээ.
0 Сэтгэгдэл