"Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: "Ноорог-ийн зургаан хүний дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан"
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ
Х. Нямбаатар: Айл өрхүүд хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд нийслэлээс хийн түлшний зуухыг суурилуулж өгнө
Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ
Англи хэлний төгөлдөршил төв үйл ажиллагаагаа эхлүүлэв

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохоор хэлэлцлээ
Петербургт эмч нар өвчтөний гэдсэнд хавчаараа мартсанаас нас баржээ
ОХУ-ын Санкт-Петербургийн Елизавентскийн эмнэлгийн мэс заслын эмч нар өвчтөнийхөө гэдсэнд хавчаараа мартсанаас болж өвчтөн гурван сарын дараа нас барсан эмгэнэлт хэрэг гарчээ. Эрэгтэй хоёрдугаар сард мэс засал хийлгэсэн ч эдгэрэлгүй, харин ч гэдсээр нь улам хүчтэй өвдөх болж гурван сарын дараа нас барсан байна. Төрөл төрөгсөд нь задлан шинжилгээ хийлгэхэд өвчтөний гэдсэн дотроос мэс заслын эмч нарын анхны мэс заслынхаа үеэр мартаж орхисон хавчаар гарч ирэн хүмүүсийг шоконд оруулжээ.
“Энэ багаж хөөрхий өвчтөний шулуун гэдэсний орчим тогтож тэнд нь халдвар үүсгэн бие организмыг дэмжих үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүргэсэн байсан” гэж хотын прокурорын газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Улмаар энэ нь түүнийг үхэлд хүргэсэн байна. ОХУ-ын Мөрдөн байцаах албаны Петербургийн салбарын мөрдөн байцаагчид мэргэжлийн үүргээ хангалтгүй биелүүлж, хариуцлагагүй хандсаны улмаас өвтөнийг үхэлд хүргэсэн эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Зарим мэргэжилтэн үүнийг эмч нарын буруу биш, багаж хэрэгсэл, хэрэглэсэн хөвөн, самбай, бээлийг сувилагч тоолж хариуцах ёстой гэж байна. Эмнэлгийнхэн харин энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй таг чиг байна.
Оросын эмнэлгүүдэд эмч нарын ийм хариуцлагагүй явдал ар араасаа гарч олныг шуугиулан итгэлийг нь хөсөрдүүлсээр байна.
Мөн Петербургийн Боткины эмч нар өвчтөнөө зодож байгаа бичлэг интернетээр тарж байсан юм. 2011 оны арваннэгдүгээр сард эмч нар хүлээн авахад байгаа орон гэргүй нэгнийг өшиглөж, толгой руу нь саваагаар балбаж үүний улмаас тэр эрэгтэй мөн л нас барсан билээ. Тухайн үед нь хоёр тал ойлголцсон гэсэн үндэслэлээр тэр эмч нар ажлаасаа халагдаад л өнгөрсөн. Хамгийн том нь л тус эмнэлгийн ерөнхий эмч Борис Тайц ажлаасаа халагдсан билээ.
Энэ оны долдугаар сард мөн л энэ Елизаветинскийн эмнэлэгт мэс засал хийлгэсэн 29 настай залуу бөөр өвдлөө гэсэн зовиуртай ирэхэд рентгенээр харахад гэдсэнд нь мэс заслын хусуур орхисон нь илэрсэн байна.
Энэ бол 300 грамм жинтэй, 30 см урт, 7 см өргөн багаж шүү дээ.
2009 онд Карелийн нэгэн эмнэлэгт эмэгтэй өвчтөнд мэс засал хийсэн эмч нар гэдсэнд нь алчуураа мартсанаас болж эмэгтэй нас барсан хэрэг гарч байлаа. Тобольск хотноо 42 настай эмэгтэйд хийсвэр хагалгаа хийж хүүхдийг нь аваад оронд нь бас алчуур орхисон байсан. Түргэн тусламжаар ирсэн эмэгтэйн эрхтнүүд авах юмгүй болсон байснаас шулуун гэдэсний хагас, зүүн талын үрийн сувгийг нь авахад хүрсэн. Эмнэлэг үүний төлөө 300 мянган рубль төлөөд л өнгөрсөн байна.
Гэтэл Литвад мөн л мэс заслын үеэр хусуураа өвчтөний гэдсэнд орхиж эмэгтэй түүнийг нь 13 жил гэдсэндээ тээж явсны төлөө түүнд эрүүл мэндийн нөхөн төлбөр болгож 16 мянган доллар төлсөн байна.
Монголын хариуцлагагүй эмч нар харин яадаг билээ дээ........

0 Сэтгэгдэл