Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Матрынхан өнөөдөр илүү их амжилттай

Байгаль цаг уураас болоод нүд арьс, уушиг тань харшил өгч болох юм. Өөртэй чинь санхүүгийн харилцаатай эмэгтэй хүний үгэнд нэг их орж шинэ төсөл хөтөлбөрийн тухай тохирч хэрэггүй. Сайн эмэгтэй найз заримдаа чухал ажилд садаа болох нь бий. Гэр бүлд жаахан асуудал гарвал эвийг нь олж зохицуулаарай. Ажил хэргийн чухал яриа зөвлөгөөн дээр ухаалаг байвал ажил бүтэмжтэй.
Хониныхон нөхцөл байдал нэг их оролцогүй ажиглаж байх нь зөв байх. Үхрийнхэн  хувийн амьдралынхаа талаар илүүтэй бодох нь зүйтэй бол охиныхон асуудлыг шийдвэрлэхэд төвөггүй,  хилэнцийнхэн цаг бол алт гэдгийг санаж мөнгөндөө аригтай хандах өдөр.
Нумынхны хувьд төлөвлөсөн ажил тань өнөөдөр бүтээмж тааруу байж магад тул өөрчлөхөд гэмгүй. Матрынхан бол харин өнөөдөр хүссэнээс тань илүү үр дүнтэй өдөр, харин үүнийгээ ойрынхоо хэн нэгэнтэй хуваалцах хэрэгтэй болов уу.
Загаснууд ямар нэгэн зүйл бүтэмж тааруу байгаа бол шалтгааныг нь ол, асуудал бүр ч дуусчихаагүй байгаа шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан