"Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: "Ноорог-ийн зургаан хүний дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан"
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ
Х. Нямбаатар: Айл өрхүүд хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд нийслэлээс хийн түлшний зуухыг суурилуулж өгнө
Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ
Англи хэлний төгөлдөршил төв үйл ажиллагаагаа эхлүүлэв

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохоор хэлэлцлээ
Ихрүүдийн тухай итгэмээргүй сонин 10 баримт

Ихэр түүн дотроо нэг өндгөн эсийн ихэр гэдэг ховор. Нэг өндгөн эсийн ихэр 250 тохиолдолд нэг байдаг гэнэ. Ихэр төрнө гэдэг ховор хувь заяа. Ихрүүдийг хувь заяа, амь нэгтэй гэдэг. Ихрүүдийн амьдралд тохиосон 10 сонин баримтыг дэлгэж байна.
10. Багадаа салсан ч яг ижил амьдрал туулсан хоёр ихэр

Төрсөн даруйд нь салгаад хүнд өргүүлчихсэн хоёр ихэр 1979 оны хоёрдугаар сарын 9-нд 39 насандаа уулзсан байна. Бие биенээсээ ердөө 70 км-ийн зайд өссөн тэр хоёрын амьдрал бараг адилхан байжээ. Хоёулангийнх нь загалмайлсан хүн Жимами нэртэй бол хоёулаа хоёр дахин гэрлэж эхний авгай нь Линда, хоёр дахь эхнэр нь Бетти нэртэй байж. Хоёулаа Жеймс Аллан гэдэг хүүтэй бол, Той гэдэг нохойтой байжээ. Минносотын их сургуулийн доктор Томас Бушар зан чанарыг нь судалж үзэхэд хоёулаа яг нэг хүн шиг бөглөсөн гэнэ. Хоёулаа адилхан цусны даралт ихтэй бол тамхи татдаг гээд яг л ижил амьдралтай байсан гэнэ.
9. Ихрийн нэг нь л дээрмийн хэрэгт оролцсон

2009 оны хоёрдугаар сард Германы гоёл чимэглэлийн Kaufhaus des Westens дэлгүүрийг дээрэмдэж 6,8 сая долларын гоёлын зүйл авч одсон байна. Хяналтын камерт нүүрэндээ баг өмссөн гурван хүний дүрс үлдэж. Нэгийнх нь орхисон савхин бээлий дээрээс хөлсний дусал авч ДНК-гийн шинжилгээ хийхэд нэг өндгөн эсийн ихэр Хассан, Аббас гэдэг ливан эрчүүдийнх болох нь тогтоогдож.
Хоёуланг нь саатуулж мөрдөн шалгахад гэрчүүд хоёр ихрийн нэг нь л энэ хэрэгт оролцсон гээд хуулийнхныг гацаанд оруулжээ. Хууль болохоор яг хэн нь буруутайг тогтоох хэрэгтэй байдаг, гэсэн ч нотлох баримт олдоогүй учраас хоёуланг нь сулласан.
8. Хэн нь аав, хэн нь авга ах вэ

Америкийн Миссури мужийн Холли Адамс гэгч 2004 онд охин төрүүлж аавынх нь нэрээр Рэймон Миллер гэж нэрлэж. Харин аав нь охины эцэг гэдгээ нотлуулах гэж ДНК-гийн шинжилгээ өгсөн байна. Гэтэл Рэймонд ихрийн өрөөсөн Ричард гэж байсан нь эмэгтэйн хүүхэд олсон тэр өдөр бас түүнтэй унтсан байжээ. Ингээд хэн нь охины эцэг, хэн нь авга ах болохыг тогтооход бэрхшээлтэй болсон ч бусад баримтуудыг үндэслэн Рэймоны хүүхэд гэж тогтоосон байна.
7. Ихрийнхээ өмнөөс бүх бурууг хүлээдэг эр

Ventura County шоронд 1994 оны долдугаар сард нэг сонин явдал болж. Рональд Андерсон гэгч гэр бүлээ хүчирхийлсэн, эмэгтэй хүнийг боомилж байсан хэргээр газар дээрээ баривчлагдаж шоронд суух болж. Гэтэл түүний ялыг ихрийн нь өрөөсөн Дональд эдэлсэн болохыг сүүлд мэджээ. 43 настай Дональд шоронд суух бүү хэл нөгөөгийнхөө өмнөөс 70-аад онд Солонгост байлдаж явсан гэнэ. Яагаад ингэдэг юм бэ гэсэн асуултад тэрээр “Миний ахад тусламж хэрэгтэй шүү дээ, би түүнд хайртай болохоороо л ингэдэг юм” гэж хариулжээ.
6. Өөр өөр өдөр төрсөн ихрүүд

Нэг өндгөн эсийн ихэр ховор байхад ийм ихэр атлаа өөр өөр өдөр, бүр хэдэн сарын зайтай төрсөн байж болох уу. Ирландын Уотерфордын иргэн Марий Жонс-Эллиотыг жирэмсний 23 долоо хоногтой байхад нь ус нь гарчихаж. Ингээд 2012 оны зургадугаар сарын 1-ний өдөр Эми охин ердөө 500 грамм жинтэй төржээ. Охин амьдрах болов уу яах бол гэж байтал ашгүй мэнд бойжиж торниж байхад нь 87 хоногийн дараа наймдугаар сарын 27-нд бас нэг охин Кэти төрөх нь тэр. Энэ бол ихрийн өрөөсөн хожуу төрсний дээд амжилт.
5. Хэзээ ч амардаггүй сонин хосууд

Хятадын Иу гэдэг газарт зоогийн газрын байнгын үйлчлүүлэгчид эдний эзэн хосыг огт амралгүйгээр хоногт 21 цаг ажилладагийг нь анзаарч. Нутгийнхан бүр тэднийг “хос робот” гэж ярьдаг болжээ. Харин хүмүүсийн хэн нь тэдэнтэй ойр дотно байдаггүйгээс эхнэр нөхөр хоёр хоёулаа ихрийн өрөөсөн болохоор хос хосоороо ээлжлэн ажилладгийг нь мэддэггүй байсан гэнэ. Нөхөр эхнэрүүд нэг нэгнээсээ огт ялгардаггүй гэнэ.
4. Ихрийнхээ өрөөснийг алсан алуурчинтай гэрлэсэн бүсгүй

Гэгээн Валентины өдөр бол хурим хийхэд хамгийн таатай өдөр. Гэтэл Эдит Касас, Виктор Чинголани нарын хуримыг хотын оршин суугчид тасалдуулжээ. Хүмүүс сүйт бүсгүйг гэр бүл бүртгэх газраас гарч ирэхэд нь чулуу , өндгөөр шидэлж, шинэхэн нөхрийг нь цагдаа нар шорон руу авч явжээ. 2010 онд болсон энэ явдал нөхөр нь өөрийн найз бүсгүй, Эдитийн ихрийн өрөөснийг зэрлэгээр хөнөөгөөд хотын захад хаясныг хүмүүс олсноос үүдэлтэй. Эдит болохоор хайртай залуу Викторыгоо энэ хэрэгт буруугүй, зүгээр л эцэг эх нь ингэж хардаад байгаа юм гэж цайруулах гэж оролдсон байна.
3. Ихрүүд яг ижил байдлаар амь алджээ

Финляндын Раах хотод 2002 онд 70 настай нэгэн эрэгтэй дугуйгаар явж байгаад ачааны машинд дайруулж нас баржээ. Гэтэл ердөө хоёр цагийн дараа эндээс 1,5 км-ийн зайд өөр бас нэг 70 настай эрэгтэй дугуйтай явж байгаад бас л ачааны машинд дайруулж нас барсан хэрэг гарч. Хожим тодруулахад хоёр эрэгтэй ихэр хоёр байсан, гэхдээ сүүлийн эрэгтэй нөгөөгөө нас барсныг мэдээгүй байжээ. Цагдаагийн офицер Лина Хухтала протоколдоо “Итгэмээргүй явдал. Энэ зам ачаалал ихтэй байдаг ч осол гарах нь ховор. Хожим мэдэхэд энэ хоёр нэг өндгөн эсийн ихэр байсан. Энэ бол үнэхээр тэнгэрийн таалал байсан байх” гэж бичжээ.
2. Ихрүүд тодорхойгүй шалтгаанаар яг зэрэг “ухаан алджээ”

Шведийн ихэр хоёр Урсула болон Сабина Эриксон Ирландаас Лондон руу автобусаар явж байхдаа нэг л сонин байжээ. Тэд цагдаагийн ажилтанд цүнхээ шалгуулахаас татгалзаж, автобуснаас гарахыг ч хүссэнгүй. Эмэгтэйчүүд гудамжаар зугтааж байгаад Урсула машинд мөргүүлчихэж. Цагдаагийнхан ирэх үеэр хоёр дахь эмэгтэй бас зугтааж байгаад машинд мөргүүлчихжээ. Урсула бэлхүүснээсээ доош гэмтсэн бол Сабина толгойдоо гэмтсэн байна. Сабина ухаан ороод цагдаагийн офицер луу дайрсан учир баривчилжээ. Ингээд хэдэн хоног хэвийн байснаа суллагдсаныхаа дараа нэгэн эрэгтэйг хутгаар хэрчиж алсан байна. Энэ үед Урсула харж байсан ч түүнд ямар ч садаа хийхгүй байсан гэнэ. Тэд тэр үед ямар ч согтууруулах ундаа, мансууруулах бодис огт хэрэглээгүй байсан гэдэг.
1. Ихэр бүсгүйчүүд, нэг нь үхэж, нэг нь хэвийн амьдарч үлдье гэж шийджээ

Британийн Гиббонс гүнлэгийн эгч дүү ихэр Жун, Женнифер хоёр тэр л муждаа цорын ганц харууд байсан болохоор ангийнхан нь байнга л доог тохуу хийдэг байж. Тийм ч болохор тэр үү тэд охин дүү Роузтайгаа л харилцсаар өсчээ. Чөлөөт цагаараа элдэв зохион бичлэг бичиж хөгжилдсөөр өсөөд хожим нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдэн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хоригджээ.
1993 онд Женнифер зүрхний үл мэдэгдэх өвчнөөр өөд болох нь тэр.
Хожим нь Жун энэ тухайд “Хэн нэг нь үхэж нөгөөгөө хэвийн амьдралаар жаргалтай амьдруулъя гэж тохиролцсон. Тэгээд Женнифер үхлийг сонгосон юм” гэж ярьсан байна. Жун нь үнэхээр хэвийн амьдралд орон эцэг эхийнхээ байшингаас холгүй суурьшиж амьдарсан гэнэ.

0 Сэтгэгдэл