Энэ сарын 8-ны өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангаагүйгээс шалтгаалж, барилгаас гурван хүн унаж амь насаа алдсан хэрэг гарчээ.
Баянзүрх дүүргийн “Шинэ гарьд” компанийн барилгын 13 давхарт пасадны засвар хийж байсан 23 настай ажилтан унаж амь насаа алдсан бол Баянгол дүүргийн 20 дугаар хороонд “Тунамал үйлс” компанийн агуулахын барилгыг засч байсан 41 настай Г нь таван метрийн өндрөөс унаж амь насаа алджээ. Мөн Дархан-Уул аймагт “Парк таун” хорооллын барилгын 10 давхраас “Минж проперти” компанийн ажилтан 39 настай залуу амь насаа алдаж, хоёр хүн бэртжээ. Энэхүү барилгын өргөгч тавцаны тросс тасарсны улмаас осол гарсан байна. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг нийслэлийн захиргааны байгууллагад хүргүүлэх гэнэ.