Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрх уулын хишиг барилдаан ням гарагт болно

Өнөө жилийн Баянзүрх уулын хишиг барилдааныг найм дахь жилдээ МҮБХ-ноос энэ сарын 12-нд буюу ирэх ням гарагт Бөхийн өргөөнд зохион байгуулна.

Дөрвөн уулын хишиг барилдааны нээлт болох Баянзүрх уулын хишиг барилдааныг “Бридж” групп зохион байгуулдаг уламжлалтай. Барилдааны үеэр уламжлал ёсоор үзэгчдээс хагас саятан болох хоёр азтанг тодруулна.

Найм дахь жилдээ зохион байгуулж байгаа чансаа өндөртэй, нэр хүндтэй энэ барилдааны түүхээс сонирхуулж байна. 2007 оны аравдугаар сарын 13-ны бямба гарагт анхдугаар барилдааныг зохион байгуулжээ. Энэхүү барилдаан Баянзүрх уулын эхнийх  төдийгүй Дөрвөн уулын хишиг барилдааны анхных байсан түүхтэй. Улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэж, их шөвөгт улсын начин Г.Эрхэмбаяр, Ш.Уламбаяр нар шалгарсан юм.

Баянзүрх уулын хишиг барилдаан-II
2008 оны аравдугаар сарын 11-ний бямба гарагт болж Даян аварга Г.Өсөхбаяр торолгүй түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэв. Мөнхсайханы Өсөхбаяр, Б.Соронзонболд нар их шөвөгт шалгарч, шинэ начин Ш.Тогтохбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Ду.Батбаяр, улсын харцага М.Баяржавхлан нар наймд үлджээ. Өсөхбаяр аварга тэр намрын хишиг барилдаануудад хоёуланд нь түрүүлсэн юм.

Баянзүрх уулын хишиг барилдаан-III
 2009 оны аравдугаар сарын 11-нд болж Улсын заан Б.Соронзонболд түрүүлж, улсын начин Д.Лхагвадорж үзүүрлэжээ. Алтай нутгийн хоёр бөх ийнхүү тэргүүн байр булаацалдсан бөгөөд их шөвөгт аймгийн начин П.Бүрэнтөгс, улсын харцага Ө.Даваабаатар гэсэн Олимп сургуулийн хоёр шалгарав.

Баянзүрх уулын хишиг барилдаан-IV
2010 оны арванхоёрдугаар сарын 18-нд блдж хүчит 256 бөхөөс Дугардоржийн Батбаяр түрүүлж, улсын начин Нямаагийн Батзаяа үзүүрлэжээ. Аймгийн арслан Л.Лха-Очир, аймгийн начин Н.Батсуурь нар их шөвөгт шалгарсан.

Баянзүрх уулын хишиг барилдаан-V
2011 оны Арванхоёрдугаар сарын 18-нд болж улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр найм даван түрүүлж, улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэв. Их шөвөгт Ц.Одбаяр, Б.Сангисүрэн нарын шинэ начингууд томчуудыг нураасаар шалгарсан юм.

Баянзүрх уулын хишиг барилдаан-VI
Гунаажавын Эрхэмбаяр Баянзүрх уулын хишиг барилдаанд дараалан түрүүлэв. Санги начин үзүүрлэж, улсын харцага Ц.Содномдорж, аймгийн арслан Л.Лха-Очир нар их шөвөгт үлдлээ.

Баянзүрх уулын хишиг барилдаан-VII
Өнгөрсөн жил улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын шинэ харцага Н.Батсуурь үзүүрлэсэн. Улсын хүчит арслан Х.Мөнхбаатар, заан Б.Батмөнх нар их шөвөгт үлдлээ. Шоовдойхүүгийн Тогтохбаяр, хурц арслан О.Гантулга, хурц арслан Ч.Батчулуун, залуу харцага Э.Оюунболд нар наймд шалгарч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан