Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол тамирчид ”Олимпийн төгөл”-ийг нээж, мод тарина


Энэ сарын 11 буюу маргааш 11 цагаас Монгол Улсын баг тамирчид өвөл, зуны олимпийн наадамд анх удаа оролцсоны түүхт 50 жилийн ойн ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж манай улсын олимпийн алдартнуудын дурсгалыг мөнхлөх “Олимпийн төгөл”-ийг нээж мод тарих үйл ажиллагааг зохион байгуулна.
Энэхүү тэмдэглэлт үйл ажиллагаанд өвлийн “Инсбрук-64”, зуны "Токио-64" олимпийн наадамд оролцсон ахмадууд, МҮОХ, ССАЖЯ, Спорт бэлтгэлийн төв,  үндэсний шигшээ багийн болон өсвөрийн тамирчид оролцоно. “Олимпийн төгөл”-ийн нээлтээр үе, үеийн тамирчид 100 ширхэг мод тарихаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан