Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхитай тэмцэхэд хөрш орнуудын хамтын ажиллагаа чухал гэв

БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны Мансууруулах бодисонд хяналт тавих товчооны Ерөнхий захирал Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Гаалийн ерөнхий газарт зочлов.

Уулзалтын эхэнд ГЕГ-ын Гаалийн зөрчил, хөдөлгөөнт хяналтын газрын дарга Ц.Гэндэнцэвээн хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр гаалийн байгууллагын барьж буй бодлого, хяналт шалгалтад ашиглагдаж буй техник хэрэгслүүд, илрүүлсэн хэрэг, зөрчлийн мэдээ, дүн шинжилгээ, чиг хандлагын талаар танилцуулжээ.

Мансууруулах бодисонд хяналт тавих товчооны Ерөнхий захирал Лию Юэжин хар тамхины хор хөнөөл, цар хүрээ өргөсч, зохион байгуулалт, арга хэлбэр нь улам бүр нарийсч байгаа тул хөрш орнуудын хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээллийг харилцан шуурхай солилцох нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, БНХАУ-ын талаас хар тамхины хяналтын чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан