Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорнодод боом гарсан нь батлагдлаа

Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас тархвар судлал болон лабораторийн шинжилгээ хийхэд үхрээс халдвар авч өвчилсөн болох нь батлагдаж, ”Боомын арьсны хэлбэр”-ээр өвчилсөн нь тогтоогдсон байна.

Иймд малчин иргэд гэнэт мал үхвэл малын эмчид яаралтай хандаж, шалтгааныг тогтоолгох, үхсэн мал амьтантай харьцахгүй байх, шаардлага гарвал бээлий өмсөх, үхсэн болон өвчилсөн малтай харьцсаны дараа халуурах, толгой өвдөх, хар тав бүхий шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан