Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэхайрханд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн “Д” 44 настай, эрэгтэй.Тэрээр өнгөрсөн сарын 21-ний өдөр зургаан тарвага агнаж, махыг нь чанаж иджээ. Өвчтөнөөс цуглуулсан сорьцид лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийж байна.

Урьдчилсан онош тарваган тахлын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэж гарчээ. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байгаа аж. Аймгийн Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, таван газарт пост ажиллуулж байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан