Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Богд хан төмөр зам” төсөл Да.Ганболдод хамаагүй


Зам, тээврийн сайд А.Гансүхийн санаачилсан “Богд хан төмөр зам” төслийн санхүүжилт саяхан шийдэгдэж, Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох, 550 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон. Гэтэл энэхүү төслийг “өмчлөгч” эхнээсээ тодорч ирэв. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Да.Ганболд “минийх” гэж ярьж явна. Тэрбээр Улаанбаатар төмөр замын дагуу төмөр замын хоёр дахь шугам барих төсөл боловсруулсан ч Засгийн газрын хуралдаанаар 2007 онд боловсруулсан тэрхүү төслийн ТЭЗҮ-ийг ашиглах шаардлагагүй гэж үзсэн байна. Харин Зам, тээврийн сайд А.Гансүхэд УБТЗ-ын техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хос замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэхийг даалгасан байдаг. Ингээд “Богд хан төмөр зам” төслийг санаачлан боловсруулсан ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан