Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МоАХ ахмад зүтгэлтнүүдийнХЭЭ нийгмийн асуудлыг санууллаа


УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Д.Ганбат, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа нар Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийж, Монголын ардчилсан хувьсгал бол түүхэнд тодоор бичигдэх томоохон үйл хэрэг. Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, Халх голын чөлөөлөх дайнтай дүйцэхүйц, бидний түүхэнд тодоор бичигдэн үлдсэн хувьсгал. Тиймээс энэ үйл хэрэгт гар бие оролцож, ардчилсан Монгол Улсыг тунхагласан ахмад зүтгэлтнүүдээ Монголын төр мартах учиргүй гэдгийг уламжиллаа.

МоАХ нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, сумдад салбар нэгжтэй бөгөөд түүгээрээ дамжуулан үйл хэргээ үргэлжлүүлж байгаа томоохон холбоо юм. Гэсэн ч төр засгийн зүгээс ардчилсан хувьсгал хийхэд гар, бие оролцож байсан анхдагчдад эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн тусламж төдийлэн үзүүлж байгаагүйн улмаас өнөөдөр судалгаанд хамрагдсан 5000 ахмад зүтгэлтний 75 хувь нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой амьдарч, 65 хувь нь гэр хороололд аж төрж байгаа аж.

Төрөөс хэрэгжүүлж байгаа 100 мянган айлын орон сууц төслийн хүрээнд, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр энэ асуудлыг шийдэж болно хэмээн МоАХ-ны зүгээс үзэж байгаа юм. Ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүсээс бусад ямар нэг байдлаар түүхэн үйл хэрэгт гар бие оролцсон ахмадууд нийгмийн асуудлаа бүрэн шийдүүлж чадсан байдаг. МоАХ дээрх хуулийн төсөлд хамрагдах боломжтой ахмадуудын бүртгэлийг хийж, ардчилсан хувьсгалд оролцсон гэх түүхэн бичиг баримт, гэрэл зураг зэрэг нь байгаа бол түүнийгээ бүрдүүлэн сум, дүүрэг, аймгийнхаа МоАХ-ны салбарт хандаж болох гэнэ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан