Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Боксчид олон улсад ажиллах шүүгчтэй болох зорилт тавьжээ
Өнөөдөр Спортын бэлтгэлийн төвд БНСУ-ын Инчеон хотноо болсон 17 дахь удаагийн Азийн наадамд оролцсон тамирчдын талаар Монголын боксын холбооны удирдах албаныхан хэвлэлийн бага хурал хийв.
Энэхүү хурлын үеэр цаашид Монгол Улс өөрийн шүүгчдээс олон улсад төлөөлөлтэй болгох талаар ажиллаж байгаагаа МБХ-ныхон онцлов. Одоогоор манайд гурван одтой олон улсын зэрэглэлийн хоёр шүүгч байдаг. Иймд ирэх 11 дүгээр сард болох Олон улсын боксын холбооны хуралд төлөөллөө оролцуулж энэ шүүгчдээс олимп, дэлхий, тивийн болон олон улсын тэмцээнийг шүүх эрхийг олгуулахаар саналаа өргөн барихаар төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл