Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЕРН-тэй Их энергийн физикийн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэнгийн санаачилгаар Засгийн Газар, Европын цөмийн судалгааны байгууллага /ЦЕРН/ хооронд Их энергийн физикийн салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээрийг байгууллаа.

Хэлэлцээрт Монголын талаас БШУ-ы сайд Л.Гантөмөр, ЦЕРН-ийн талаас Гадаад харилцаа эрхэлсэн захирал ноён Р.Фосс нар гарын үсэг зурав.

Их энергийн физикийн судалгаа нь суурь шинжлэх ухаан болон манай орны технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой юм. Мөн ЦЕРН-ийн эрдэм шинжилгээний хөтөлбөрүүдэд манай орны эрдэмтэн, судлаач, оюутан залуучууд оролцох бололцоо нээгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан