Өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван эмчид холбогдох хэргийн шүүх хурал болохоор товлогдсон байгаа. Энэ хэргийн шүүх хурал энэ сарын 02-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлогдоод байсан.
Шүүгдэгч Б.Бүлтэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106,2 дахь хэсэгт “Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан. Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан.
Шүүгдэгч нар нь БЗД-ийн иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг гүйцэд гаргаагүйгээс эмэгтэйн саванд эхэс үлдэж, гурван удаа мэс засалд орсон боловч эмэгтэй амиа алдсан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.