Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Зураг түүхийн гэрч” уралдаан зарлав

"Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Зураг түүхийн гэрч” сэдэвт баримтат гэрэл зургийн уралдаан зарлалаа.

Уралдааныг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Kино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран энэ сарын 6-20-ны хооронд оюутан залуусын дунд зохион байгуулах юм.

Мэргэжлийн бус камераар болон гар утсаар авсан баримтат зургийг 13*18 хэмжээтэй угаалгаж, овог нэр, сургууль, анги болон холбоо барих мэдээллийн хамт ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын байранд ирүүлнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс эхний гурван байрыг шалгаруулж урамшуулах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан