“Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллагаас санаачлан 20 байгууллагынхаа дунд спорт мэргэжлийн ур чадварын зургаан төрөлт анхдугаар тэмцээнийг энэ сарын 4-нд эхлүүлэв. Холбооны гишүүн тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй байгууллагынхан 12 багт хуваагдан 180 гаруй тамирчин Гранпри шилжин явах цомын төлөө гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, талбайн ур чадвар, тээврийн менежментийн ур чадвар гэсэн зургаан төрлөөр 100 онооны төлөө өрсөлдөх юм.
Тэмцээнийг нээж тус холбооны ТУЗ-ийн гадаад харилцаа олон нийтийн хорооны гишүүн Б.Соронзонбаатар тамирчдад амжилт хүссэн юм. Дээд шагнал “МТЗНХ” ГҮТББ-ийн шилжин явах цом, тээврийн менежерийн төрөлд шалгарсан нэг менежер ОХУ-ын Транс Россия үзэсгэлэн, яармагт оролцох эрхээр шагнуулна.
Тэмцээний дүн ирэх сарын 1-нд гарах юм.