“Улаанбаатар хотыг бүс нутагтаа төдийгүй дэлхийд үлгэр жишээ авлигагүй хот болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэх үгийг хотын эрхэм дарга Э.Бат-Үүл хэлсэн нь нэг талаар амлалт боллоо. “Нээлттэй Улаанбаатар 2014” олон улсын чуулган Улаанбаатар хотноо анх удаа энэ өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус чуулганаар авлигатай тэмцэх асуудлыг ярилцаж, энэ сэдвээр судалгаа явуулдаг дэлхийн нэртэй судлаач, эрдэмтэд сонирхолтой илтгэл тавьсан юм. Мөн 17 орны 200 гаруй төлөөлөл өөрийн улс орны сайн туршлагаас хуваалцлаа. Товчхондоо Монгол улс, нийслэл хотод авлигыг бууруулах гарц, арга замын талаар нэлээд олон чухал санаа тус чуулганаас гарсан. Монголын иргэний нийгмийн төлөөллүүд ч өөрсдийн байр суурь, нөхцөл байдлыг ний нуугүй дэлгэж, энэ дагуу зөвлөгөө мэдээлэл авсан байна. Чуулганы төгсгөлд цаашид авлигатай тэмцэхэд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталгаажуулсан “Улаанбаатар тунхаг”-гийг гаргасан юм. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганы үр дүнгийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Авлигын эсрэг хүчин чармайлтыг хотын захиргааны түвшинд хэлэлцэх, Улаанбаатар хотын захиргаа авлигын эсрэг бодитой үр ашигтай төлөвлөгөө гаргахад нь өвөрмөц боломж олгосон арга хэмжээ боллоо гэж Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн хэлтсийн дарга дүгнэсэн. Үнэхээр өвөрмөц боломж олгосонд дахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна. Хоёр жилийн дараа гэхэд энэ форумын үеэр гарсан зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажлыг дараагийн ийм төрлийн форумын үеэр тайлагнана гэж бодож байна. Ер нь, чуулганы үр дүнд Улаанбаатар хотыг бүс нутагтаа төдийгүй дэлхийд авлигагүй үлгэр жишээ хот болгож чадна гэдэгт итгэлтэй байна.
Олон улсын тэргүүлэх судлаач байгууллагуудын зөвлөгөө туршлага байгаа тохиолдолд амжилтад хүрнэ гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна. Цаашдаа олон улсын авлигатай тэмцэх төв байгуулах санаа тээж яваа гэдгээ хэлмээр байна” гэсэн юм. Тус чуулганыг хамтран зохион байгуулсан Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Том Гаррэтт, “Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь засаглалын түвшний тэмцэх үйл ажиллагаа бус иргэний нийгмийн оролцоо хэрэгтэй хэмээн Бат-Үүл дарга хэлсэн учраас хамтран зохион байгуулья гэсэн шийдвэр гаргасан. Мэдээж, чуулганы төгсгөлд зөвлөмж дүгнэлт болох баримт бичиг гарна. Энэ тунхагт Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хотын захиргаа иргэдтэйгээ хэрхэн хамтарсан байдлаар оролцох, хэрхэн хэрэгжүүлэх, цаашид ямар цар хүрээтэй ажиллах нь тодорхой болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Стэнфордын их сургуулийн Фрийман Спогли Олон улс судлалын хүрээлэнгийн ахлах эрдэмтэн Ларри Даймонд чуулганы талаар ийн ярилаа.
-Энэ чуулганыг зохион байгуулсны хувьд хотын дарга Улаанбаатарт нээлттэй үзэгдлийг бий болголоо гэдгийг хэлмээр байна. Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хөтөлбөр хариуцсан дэд захирал Том Гарэтт “Төрийн дээд хэмжээнд улс төрийн хүсэл зориггүйгээр авлигатай тэмцэнэ, тасдан хаяна гэсэн ойлголт байхгүй” гэж хэлсэн. Үүнийг эрдэмтэн хүний хувьд би бас хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж, хотын дарга Бат-Үүл зэрэг томоохон улс төрийн зүтгэлтнүүдийн манлайлал дор авлигатай тэмцэх ажил илүү үр дүнтэй болно. Дээрээс доод хүртэлх бүхий л түвшинд улс төрийн санаачилгатай байж зорилт маань бодит биеллээ олно.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 25 жилийн ойтойгоо золгож байна. Ардчиллыг хөгжүүлж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын суурь нь. Сайн засаглал ил тод байдал ч мөн ардчилалтай адил чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн хэлэлцүүлгээр хотын захиргааны түвшинд ямар санаачилга хэрэгжиж байгаа талаарх илтгэл сонслоо. Энэ илтгэлүүдийг сонсч байхад Монголд авлигатай тэмцэх хүсэл сонирхол байна гэдэг нь харагдаж байна. Хүсэл байна гэдэг маш чухал.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Хуралдааны үеэр иргэний нийгмийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй асуудлуудыг тавьж, заримдаа ичмээр байдалд орж байлаа. Бидний яриад байгаа ил тод байдал хүртээмж муутай, зарим нь үзүүлэн төдий байна гэх зүйлийг хэлж байхад нь би бодож суулаа. Засаг захиргаа бол өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг дөвийлгөж аль болох сайн талаас нь харуулахыг л боддог. Үүндээ төөрөлддөг гэдэг нь иргэний нийгмийн шүүмжлэлээс харагдаж байна. Тэгэхээр юун түрүүнд иргэний нийгмийн зөвлөл байгуулна гэж бодож байна. Энэ чуулганаас гарсан олон төлөвлөгөөт ажлын хэрэгжилтэд хяналт тавьдаг, ил тод, нээлттэй, шударга байдлыг хангуулдаг иргэний нийгмийн хяналтын зөвлөл гэсэн үг. “Улаанбаатар тунхаг” дээр энэ санаа орсон байгаа.
-Манай улс төрийн байгууллагуудын дансыг шилэн болгох гэж байна. Үүний өмнө зохион байгуулагдсанаараа чуулган бас их онцлог болох шиг боллоо. Энэ тухайд?
-Тиймээ их чухал шинэчлэлийн өмнө боллоо. Төрийн байгууллагын бүх данс шилэн болно гэдэг нь ямар мөнгө хаанаас орж, хаашаа ямар зориулалтаар гарсан бэ гэхчлэн бүх зүйл шилэн доторх шиг ил болно. Тэр бүү хэл манайхаас худалдан авч зам барихаар болсон компани байлаа гэхэд түүний данс ч шилэн байна. Ноён Ларри Даймонд их онцгой илтгэл тавьсан. Улс төрийн сонгууль авлигатай болох юм бол тэр нийгэм авлигаас салахгүй. Тиймээс авлигыг сонгуулийнх нь үед дарж авах хэрэгтэй гэж хэлсэн. Дараагийн сонгуулиас эхлэн намууд сонгуулийн мөнгөө СЕХ-ны шилэн дансанд байрлуулдаг системд шилжүүлэх хэрэгтэй гэхчлэн чухал санаанууд ч гарсан. Үнэхээр сонгууль авлигагүй болж байж нийгэм авлигагүй болно гэдгийг бид ойлгох цаг болсон.
-Эмч багш нарт чихэр шоколад бариад гүйдгийг авлига мөн эсвэл биш гээд байдаг. Олон улсын жишигт бол байдаггүй юм билээ. Нийслэл аль зүг рүү нь явах вэ?
-Олон улсад хязгаартай байдаг юм байна. Ямар хэмжээний үнэ бүхий зүйл нь бэлэг байх юм бэ, ямар хэмжээнээс авлига гэж үзэх вэ гэсэн хязгаар тогтоосон байдаг. Тийм хязгаараа л тогтоох хэрэгтэй. Түүнээс баярлалаа гээд нэг чихэр өгөх асуудал бол гарна л даа. Гэхдээ хэмжээтэй байх ёстой. Ингэж журамлахаас өөр арга байхгүй. Бид ийм журам гаргана гэж бодож байгаа. Тэгэхгүй бол бэлэг нь ч мэдэгдэхгүй, авлига нь ч мэдэгдэхгүй, байх л ёстой зүйл болж хувирсан. Эмнэлэгт үзүүлэх гэхээр эсвэл цэцэрлэг сургуулийн багш нар гар хараад юм нэхээд байна гэдгийг нийтээрээ ярьж байна. Энэ бол аюултай үзэгдэл шүү дээ.
-Газрыг ил далд өгч авалцсанаас болж их хэмжээний хөрөнгө алдагдсан гэж та хэлсэн. Газрын асуудалтай холбоотой авлигыг тэглэх тал дээр нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Зөвхөн данс биш бусад мэдээллийг ч шилэн болгоно. Жишээ нь, газрын үнийн өсөлт яаж явж байна, хэчнээн газрын хүсэлт ирсэн, хаана ямар шийдвэрээр хэнд хуваарилагдаад байна, цаашлаад барилгын зөвшөөрлүүд яаж гараад байна гэдгийг шилэн болгоно. Уг нь энэ тухай мэдээлэл манай цахим хуудсанд байдаг л юм. Гэхдээ бид цахим хуудсаа сонирхол багатай ажиллуулаад байгаа юм уу даа гэж бодож байна. Одооноос сонирхолтойгоор бүхнийг ил тод хүргэнэ л гэсэн бодолтой байна.
1. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зорилтуудыг хөхиүлэн дэмжинэ.
2. Улаанбаатар хот авлигатай тэмцэх үйл ажиллагаагаараа бүс нутгийн хэмжээнд манлайлж, авлигын эсрэг стратеги төлөвлөгөөг олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор дэлхийн жишигт нийцсэн аргазүйгээр боловсруулан хэрэгжүүлнэ.
3. Авлигын эсрэг сургалт судалгааны чиг үүрэгтэй бүс нутгийн хэмжээний олон улсын төвийн салбарыг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулна.
4. Газар ашиглалт, хот төлөвлөлт, барилгажуулалт,эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, хог хаягдал, худалдан авалт гэх мэт хотын амьдралын олон асуудлын зохицуулалт ойлгомжтой, иргэдэд тодорхой байх үүднээс “Дүрэмтэй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
5. Ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг ухаалаг засаглалыг бий болгож, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангана.
6. Авлигыг бууруулах үйл ажиллагаанд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, тэдний гаргасан санал санаачилгыг дэмжиж ажиллана.
7. Төрийн хүнд ачааг хөнгөлөх, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч, төрийн зарим чигүүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.
8. Авлигын гэмт хэргийг үүсгэх гол шалтгаан нөхцөл болох албан тушаалтны ажлын байран дахь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, зохион байгуулалтын шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
9. Нийслэлийн төр захиргааны байгууллагад улс төрийн томилгоог зогсоох, улс төрийн нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч мэргэшсэнтөрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг хангана.
10. Төрийн байгууллага, албан тушаалтан төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай болгож, нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг шилэн дансны тогтолцоонд шилжүүлнэ.
Авлигыг бууруулах чиглэлээр идэвх санаачилга гарган “Нээлттэй Улаанбаатар” авлигын эсрэг олон улсын форумд амжилттай оролцсон болон зохион байгуулсан бүх байгууллага, хүмүүст баяр хүргэж талархал илэрхийлж байна.
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
2014.10.07 Улаанбаатар хот
Монгол Улс 1990 онд ардчилсан нийгэмд шилжсэнээр иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг харьцангуй тайван замаар олж авсан. Ардчиллыг нийгмийн зөвшилцөл, хамтын чармайлтын үндсэн дээр тайван замаар амжилттай хөгжүүлж байгаагаараа бүс нутагтаа болон олон улсын хэмжээнд үлгэр дуурайлал болж байна.
Авлига нь ардчиллын тогтолцоо, ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг алдагдуулан, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд гажуудал үүсгэж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг. Авлига, ашиг сонирхлын зөрчил нь хууль дээдлэх ёс, шударга ёс, төрийн албаны нэр хүнд, иргэдийн итгэл үнэмшлийг сулруулдаг сөрөг үзэгдэл юм.
Орон нутгийн засаг захиргааны түвшний шийдвэр гаргах үйл явц авлигад автах нь засаг захиргааны үйл ажиллагааг үндсээр нь гажуудуулж, улмаар үр дагавар ньолон нийтэд тархдаг.
Монгол Улсад Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрүүд, НҮБ-ын Авлигын Эсрэг Конвенц, Нээлттэй Засгийн Түншлэл, Монгол Улсын Үндсэн хууль, Авлигын эсрэг хууль, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжууд үйлчилж байна.
Монголд Олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомжийн хэрэгжилт жигд биш, төрийн төв болон орон нутгийн түвшинд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, идэвх санаачилга сул, хууль тогтоомжийн нийцэл , хийдэл зэргээс шалтгаалан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэхэд хүндрэл бэрхшээл учирч байна. Монголдоо ил тод, шударга, авлигагүй, ёс зүйтэй, иргэндээ ойрхон, чанартай үйлчилгээг хүргэдэг захиргааг бий болгохын төлөө бүгдээрээ зүтгэх цаг болжээ.
Авлигын эсрэг шинэлэг, тогтвортой шийдэл санаачилга боловсруулж, шилдэг туршлага, сургамжуудаа хуваалцах нь дэлхий даяар авлигыг бууруулж нийтийн ашиг сонирхолд нийцдэг билээ.
“Нээлттэй Улаанбаатар 2014” Форумын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор авлигатай тэмцэх дэс дараатай дараах шийдэл санаачилгуудыг авч хэрэгжүүлэхээр Тунхаглаж байна: