Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын АН-ын Бүлгийн дарга Б.Отгонбаяр: Бид ажлын уялдаа холбоогоо сайжруулснаар иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад илүү дөхөм болно



2014 оны 10 дугаар сарын 09-нд Нийслэлийн “Хангарьд” ордонд болох ИТХ дахь Ардчилсан “НАМЫН БҮЛГҮҮДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ”-ын талаар тодруулахаар НИТХ-ын төлөөлөгч, АН-ын Бүлгийн дарга Б. Отгонбаяртай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Нийслэл болон дүүргүүдийн ИТХ дахь Ардчилсан “НАМЫН БҮЛГҮҮДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ” анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү уулзалтыг яагаад санаачлан, зохион байгуулах болсон талаар ярилцлагаа эхлэх үү?

-Ардчилсан намын хувьд 2012 оны сонгуулиар нийслэлийг хөгжүүлэх ардчилсан намын “5А” төлөвлөгөө нэртэй сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулан оролцож, сонгогчдын дийлэнх олонхийн дэмжлэгийг авч, түүхэндээ анх удаагаа НИТХ-д олонхи болсон. Орон нутгийн сонгуулиар ч мөн адил “5А” төлөвлөгөөг иргэд дэмжиж, ихэнх дүүрэгт Ардчилсан нам ялалт байгуулсан. Энэ ч утгаараа нийслэл болон дүүргийн хэмжээнд манай намаас дэвшүүлсэн нийслэлийг хөгжүүлэх энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр бодлого, хөтөлбөр боловсруулан олон төрлийн ажил зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрээд явж байна. Нөгөө талаар ИТХ дахь эрх баригч намын бүлэг гэдэг бол өөрийн намын сонгуулиар дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө тухайн шатны ИТХ-аас батлан гаргаж буй бодлого, хөтөлбөрт тусгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих эрх бүхий онцгой чухал үүрэгтэй улс төрийн институци юм. Энэ утгаараа нийслэл, дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгүүдийн анхдугаар уулзалтыг НИТХ дахь АН-ын Бүлгээс санаачлан анх удаагаа зохион байгуулах гэж байна.  

-Анхдугаар уулзалтынхаа хөтөлбөрийн талаар тодруулаач?
-Ерөнхийдөө нийслэл болон 9-н дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгийг төлөөлж дарга, дэд дарга, ажлын албадын ажилтнууд нийлсэн 50 орчим төлөөлөгчид уулзалдах урьдчилсан тоо байгаа. Уулзалтын хөтөлбөрийн хувьд АН-ын бүлгүүдийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал болон шат шатны хурал дахь АН-ын Бүлгүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцохоор төлөвлөсөн.   

-Хурал дахь Ардчилсан намын бүлгүүдийн анхдугаар уулзалтын зорилго, хүрэх үр дүнг та юу гэж харж байна вэ, хэлэлцэх асуудалд нийслэлийн хөгжил, өнөөдөр хийгдэж буй ажилтай холбоотой асуудлууд яригдах уу?  
-Би түрүүн дээр хэлсэн. Бид 2012 оны сонгуулиар АН-аас гаргаж тавьсан “5А “төлөвлөгөөг шат шатанд хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа гэж. ИТХ дахь намын Бүлэг, түүний төлөөлөгчдийн үйл ажиллагаа нь ерөөсөө л иргэд сонгогчдын эрх ашгийг хамгаалах, тэдний амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө чиглэгдэж байдаг. Тиймээс хурал дахь АН-ын Бүлгүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулсанаар иргэдийн санал бодлийг сонсох, илүү ойртож, нягт хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Энэ нь эргээд иргэн-төлөөлөгч-намын бүлэг-иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн бүтцээр дамжин, иргэдийн санаа бодлыг тусгасан, тэдний эрх ашигт илүү нийцсэн шийдвэр гаргах механизмыг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

“5А” төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-аас олон хөтөлбөр, төслүүдийг батлан амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Ахмадын орон сууц”, “Ухаалаг Улаанбаатар”, “Найрсаг Улаанбаатар” гэх мэт хөтөлбөрүүдийг дурдаж болно. Эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд нийслэл болон дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгүүд хамтран хяналт тавьж, шахалт үзүүлэн ажлын явцыг эрчимжүүлэх,  үр дүнг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарал тавьж, нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нь нийслэлийн хөгжил цэцэглэлтэд оруулах томоохон хувь нэмрийн нэг юм. Энэ асуудлаа ярина. Нөгөөтэйгүүр хийсэн ажлаа эргээд яаж олон нийтэд мэдээлэх юм, 2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэл болон дүүргийн ИТХ дахь АН-ын Бүлгүүдийн үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог сайжруулах болон намын бүлэг түүний төлөөлөгчдийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн хүргэх вэ гэх мэт асуудлууд дээр санал солилцож, тодорхой шийдэлд хүрэх зорилготой. 
Нэмж хэлэхэд аливаа тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болон нийслэл, дүүргийн төлөөлөгчид нь уг тойргийн иргэд, сонгогчдод тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар  3-н өөр талаас нь, 3-н өөр аргаар 3-н өөр нөөц боломжоор ажиллах тохиолдол олон байна. Гэтэл энэ хүмүүс хүн хүч, нөөц боломж, мэдээллээ нэгтгээд ажиллавал тухайн асуудлыг шийдвэрлэх боломж нь хамаагүй ихсэж байгаа юм. Энэ нөхцөлийг бүрдүүлэх нэг боломж нь намын бүлгүүдийн үйл ажиллагааны нягт хамтын ажиллагаа учир энэхүү уулзалтын нэг чухал үр дүн нь бүгд нэг чигт, тодорхой зохион байгуулалттайгаар ажилладаг болгох эхлэлийг тавих явдал юм. 

-Тэгвэл энэ уулзалтыг өмнө нь яагаад зохион байгуулаагүй юм бэ? 
-Өмнө нь эрх барьж байсан намын хувьд бол надад хэлэх тайлбар алгаа. Боломж дутсан уу, сэтгэл дутсан уу мэдэхгүй. Ямар ч байсан ийм зорилготой уулзалт зохион байгуулагдаж байгаагүй. Манай намын хувьд 2012 оноос анх удаагаа нийслэлд эрх барьж эхэлсэн. Бид үйл ажиллагаагаа хоорондоо хэрхэн уялдуулах талаар гарц хайж, тодорхой судалгаа хийн ажилласаны үндсэн дээр ИТХ дахь АН-ын Бүлгүүдийн үйл ажиллагааг уяж нягтруулан хамтран ажиллах нь хамгийн зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Энэ ч утгаараа энэхүү уулзалтыг зохион байгуулах гэж байна. 


-Энэ онд танай намын бүлгийн хувьд хийсэн ажлуудын талаар сонирхвол?
-Бид бүхэн бүлгийн ажил хэргийн хуваарь, дотоод журмыг гаргаж, зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудлыг журамлаж гаргасан. Урьд нь засаг даргын хурлаас гаргасан тогтоол шийдвэр, захирамжууд олон нийтэд хаалттай байсан бол одоо засаг даргын тамгын газар, НИТХ хоёр тогтоол шийдвэрээ албан ёсоор хоорондоо солилцон, харилцан уялдаатай ажилладаг болсон. Мөн хоёр байгууллагын гаргаж байгаа бүх мэдээллийг олон нийтийн вебсайт, цахим хуудсуудаар нээлттэй нийтлэн, иргэдэд танилцуулж байна. Өмнө нь засгийн эрх барьж байсан бүлэг яаж ажиллаж байсан нь тодорхойгүй байсан бол одоо илүү тодорхой болж, эрх барьж байгаа намын хувьд ажил үүргийн зохицуулалтыг нарийн гарган ажиллаж эхэлсэн зэрэг үйл ажиллагаа, уялдаа холбооны хувьд сайжирсан ажлууд их бий. Цаашид хэрхэн илүү сайжруулах тал дээр ярилцах шийдэх асуудлууд ч бас байна. 

-Намын бүлгийн төлөөлөгчдийн хувьд ажил үүргийн гүйцэтгэл, түүнийг хэрэгжүүлэх боломж хэр байдаг юм бол?
-Өмнөх үетэй харьцуулвал төлөөлөгчдийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо илэрхийлэх боломж ихэссэн. Өнөөдрийн байдлаар төлөөлөгч сард гурваас таван удаа хурал чуулганд оролцон асуудлаа хэлэлцдэг болсноор идэвхи санаачлага нь сайжирч, ажлын ачаалал их болж, үр дүн нь нэмэгдсэн. Мөн засаг захиргааны ажлуудтай байнга танилцаж, эрхийнхээ дагуу ажилд нь хяналт шалгалт тавих, шаардлага хүргүүлэх зэрэг үүрэгт ажлаа сайн хийдэг болсон. Жишээ нь, өргөдөл гомдлын хороонд хамгийн их өргөдөл гарсан гурван нийслэлийн төр захиргааны байгууллагууд дээр очин, тухайн өргөдөл гомдлыг хэрхэн шийдэж байгаа талаар ажил байдалтай нь танилцсан байна. Тухайн хариуцаж авсан ажил үүрэгт туршлагатай, ажлаа сайн мэддэг төлөөлөгчид сонгогдон ажиллаж байгаа учраас ажлын бүтээмж илүү болж байгаа юм. Мөн Нийслэл хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр төлөөлөгчийн байр суурийг хүчтэй авч үзэж, түүний дагуу бүлэг болон чуулган ажлаа явуулдаг болсон нь үр дүнгээ маш сайн өгч  байна.
Хэдийгээр төлөөлөгч нар ажил үүргийнхээ чиглэлээр мэдээллийн сувгуудыг ашиглан чөлөөтэй ярилцлага, мэдээлэл өгч байгаа ч нэгдсэн зохион байгуулалт байхгүй болохоор тэр болгон олон нийтэд мэдээллээ хүргэж чадахгүй байгаа байдал ч бас ажиглагдаж байна. Тиймээс бид үйл ажиллагаагаа уялдуулж нягт хамтран ажиллахаас гадна намын бүлгийн төлөөлөгчдийнхөө, мөн дүүргүүдийнхээ хэрхэн ажиллаж байгаа талаархи мэдээллийг тодорхой болгож, иргэдэд зөв хүргэх хэрэгтэй юм гэж үзэж байна. 

0 Сэтгэгдэл
Энэ хулгайч Бодь даатгалд байхдаа олон хүүхэн шаасан даа
Bodios ih mungu idsen hulgaichdaa
Хамгийн их уншсан