Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

129 сая төгрөг хилээр гаргах гэж байгаад баригдав

БНХАУ-ын иргэн тээшиндээ их хэмжээний юань нуун хилээр гаргах гэж байсныг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагчид илрүүлжээ.

Энэ сарын 3-нд Улаанбаатар-Бээжин чиглэлийн "ОМ-223" онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэн Ши Гуаний тээшинд хөндлөнгийн гэрч болон сэжигтэн этгээдийг байлцуулан нарийвчилсан шалгалт хийхэд 430 мянган юань илэрчээ. Энэ нь өнөөдрийн ханшаар 129 сая төгрөгтэй тэнцэх бөгөөд гаалийн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эл үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч, гадаад валютыг улсын орлого болгосон байна. Мөн буруутай этгээдэд нэмж торгуулийн хариуцлага хүлээлгэжээ.

0 Сэтгэгдэл
Гаалийн байцаагч сайн ажиллажээ, шагнах хэрэгтэй ш дээ
shiitgel
buh möngiig n huraaj avaad ulsiin orlogo bolgodog yumuu manai huuli aimaar baina ug n torguul nogduulaad bas huuliiar shuugel huleene
omhkii hujaaguudiig engehk estoi baihkgui mu
Хамгийн их уншсан