Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дорлигжав Ерөнхий прокуроруудын уулзалтанд оролцохоор Ташкент хотыг зорьлоо

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав өнөөдөр БНУзбекстан Улсын   Ерөнхий прокурор Рашитжан Кадировын урилгаар Бүгд Найрамдах Узбекстаны улсын нийслэл Ташкент хотыг зорьлоо.

Тэрээр Ташкент хотноо 10-р сарын 8- 10 ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны орнуудын Ерөнхий прокуроруудын уулзалтанд оролцож ажлын айлчлал хийнэ.

Ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар, Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ерөнхий Прокурорын Газартай  хамтран ажиллах тухай санамж бичигт  гарын үсэг зурах ажээ.

Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гүйцэтгэх ажилд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга  О.Чулуунбаатар, Улсын ерөнхий прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцаа хариуцсан хяналтын прокурор Г.Ганзориг нар орсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан