"Сошиалгүй сургууль" санаачилгыг хэрэгжүүлнэ
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: "Ноорог-ийн зургаан хүний дансаар ₮9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан"
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдлээ
Х. Нямбаатар: Айл өрхүүд хатуу түлшнээс татгалзсан тохиолдолд нийслэлээс хийн түлшний зуухыг суурилуулж өгнө
Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ
Англи хэлний төгөлдөршил төв үйл ажиллагаагаа эхлүүлэв
Англи хэлний төгөлдөршил төв үйл ажиллагаагаа эхлүүлэв
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохоор хэлэлцлээ
Сүүлийн 5 жилд 275 хүн авто ослын улмаас нас баржээ

Төв аймгийн Прокурорын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг түүний шалтгаан нөхцлийг сүүлийн 5 жилийн байдлаар судалсан байна.

Дээрхи гэмт хэрэг 2010 онд 132 хэрэг гарч 51, 2011 онд 192 гэмт хэрэгт 59, 2012 онд 161 гэмт хэргээс 61, 2013 онд 180 гэмт хэрэг гарч 71 хүн тус тус нас баржээ.
2014 оны 10 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 72 удаа гарч 92 хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирч, 33 иргэний амь нас хохирч, иргэд байгууллагад 128.943.010 төгрөгийн хохирол учраад байна.
Сүүлийн 5 жилд Төв аймгийн нутаг дахь авто замд 737 хэрэг гарч, 275 хүн авто ослын улмаас нас барсан нь жолооч нарын хурд хэтрүүлдэг, анхаарал болгоомжгүй явдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, замын нөхцөл байдалд автомашины хурдыг тохируулан явдаггүй зэрэг жолооч нарын хариуцлагагүй байдлууд нөлөөлсөн байна.
Иймд Төв аймгийн нутаг дахь авто замд хөдөлгөөн үйлдэж буй жолооч нар анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.
0 Сэтгэгдэл