Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Буудлагынхан Эмиратыг зорив
Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод энэ сарын 8-12-нд болох оюутны дэлхийн аварга шалгаруулах буудлага спортын тавдугаар тэмцээнд Монголын баг тамирчид оролцоно.
Энэ удаагийн дэлхийн оюутны АШТ-д өрсөлдөх Л.Ундралбат дасгалжуулагчтай манай мэргэн буудагчид өчигдөр эх орноосоо мордлоо. Тус багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэй гар буу төрөлд олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Э.Даваахүү, спортын мастер /СМ/ Н.Цэрэнтогтох, О.Төгөлдөр, эмэгтэй гар бууны төрөлд ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Ө.Өлзийням, спортын дэд мастер Б.Сувд-Эрдэнэ, эмэгтэй урт бууны төрөлд ОУХМ О.Янжинлхам, Г.Нандинзаяа, СМ М.Түвшинжаргал нар өрсөлдөх юм.
0 Сэтгэгдэл