Facebook компани өөрийн сүлжээнд байгаа үй олон хуурамч like-тай шийдвэртэй тэмцэнэ гэдгээ зарлалаа. Тус компани хуурамч like худалддаг газруудын эсрэг хууль зүйн арга хэмжээ аль хэдийнэ авч эхэлсэн бөгөөд шүүх дээр хоёр тэрбум ам.долларын нэхэмжлэлтэй хэрэг дээр ялалт байгуулаад байгаа юм.
Өөрсдийн бараа бүтээгдэхүүн, бизнесээ сурталчлах зорилготой хуудсууд заримдаа өөрсдийгөө илүү олон хэрэглэгчтэй болгон харагдуулахын тулд хуурамч like хэдэн мянгаар нь худалдан авах нь бий. Гэвч энэ нь facebook-ийн дүрэм журамд нийцэхгүй, нөгөө талаас үүгээр дамжуулан асар их хэмжээний ашиг олж байгаа учир хуулиар тэмцэхээс өөр аргагүй гэдгээ Facebook мэдэгдэж байна. Тэд хуурамч like үйлдвэрлэгчдийг шүүхэд өгч, мөнгө нэхэмжлэхээс гадна тэдний ашигладаг аргыг идэвхгүй болгох спамын эсрэг алгоритм ч зохиож байгаа аж.