Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Нохой залгичихсан аварга могойг барьсан багш
Францын Гвианагийн математикийн нэгэн багш найзынх нь нохойг залгичихсан аварга могойг барьсан байна.
39 настай Себастьян Баскулос таван метр гаруй урттай аварга тэр амьтантай голын усанд хэдэн цаг тэмцэлдэж байж дийлсэн нь энэ гэнэ.
“Найз маань над руу утасдаж Минус нохойг минь аварга том могой гэрээс ердөө хэдхэн метрийн зайд залгичихлаа гэсэн. Эхлээд би нэг их айгаагүй ч таван метр хэртэй урт аварга амьтныг хараад гайхсан шүү” гэж Себастьян ярьж байна.
Залуу тэр аварга амьтныг хөрш тосгоноосоо өөрийнхөө цамцаар толгойг нь боож авчирсан болохоор ямар ч аюулгүй гээд гурван хүүхэддээ түүнийг үзэж болно гэж зөвшөөрчээ.
Тэр бас “Би 10 наснаасаа л хэвлээр явагчдыг сонирхдог хүүхэд байлаа. Гэхдээ энэ бол миний үзсэн, бас барьсан хамгийн том могой” гэж ярьжээ.
Могойг барьж авчрах гэсээр байтал орой болсон болохоор түүнийг авч байх газаргүй болоод усны ванндаа хийж хоносон байна.
Эхнэр нь энэ аварга амьтан шөнө мөлхөж гараад ирэх юм биш байгаа гэж айж байсан ч Себастьян толгойг нь битүүлээд боочихсон болохоор юм харж, мэдрэхгүй л дээ гэж тайвшруулжээ.
Себастьян маргааш нь аварга могойгоо гэрээсээ 10 орчим км-ийн зайд байдаг могой элбэгтэй намганд аваачиж тавьсан гэнэ.

0 Сэтгэгдэл