Британийн нэрт дуучин Адель хэдий сүүлийн дөрвөн жил шинэ цомог гаргаагүй боловч өдөрт 80 мянган фунт стрелинг буюу 120 гаруй мянган ам.доллар олсоор байна. Түүний хоёр компанийн тайлан тооцооноос үзвэл дуучин бүсгүй зөвхөн 22 сарын хугацаанд 54 сая фунтын орлого олсон байгаа юм. Үүнээс түүний карьер, дуу хөгжмийн бизнесийг голлон хариуцдаг "Melted Stone" компани гэхэд 2013 оны дөрөвдүгээр сар хүртэлх 14 сарын хугацаанд 30,4 сая фунтын орлого олсон байна. Адель энэ орлогоосоо 2013 оны хоёрдугаар хагаст 5,25 сая фунтийн ногдол ашгийг өөртөө хуваарилжээ. Хамгийн сүүлд "Skyfall" киноны дууг дуулснаас хойш шинэ уран бүтээл гаргаагүй Аделийн алдарт "Rolling in the Deep" дууг домогт дуучин Арета Франклин тун удахгүй нэг телевизийн шоу нэвтрүүлгээр дуулахаар зэхэж байгаа гэнэ.