Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Формула-1”-ийн Жюль Бьянки осолд орлоо

         
Японд болж байгаа “Формула-1” Гран-при уралдааны үеэр нисгэгч “Маруси” хэмээх Жюль Бьянки осолд орж тархинаа гэмтэл авснаас одоо биеийн байдал тун хүнд байна. Тэмцээн эхлэх үеэр ширүүн бороо орж байснаас нисгэгчид цаг агаар таагүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна хэмээн нэг биш удаа гомдол гаргаж байсан юм. Ийм ч учраас тэмцээн зохион байгуулагчид уралдааныг хугацаанаас нь өмнө 46 дахь тойргийн дараа дуусгасан байна. Эл тэмцээнд британийн нисгэгч Льюис Хэмилтон тэргүүлжээ.

Жюль Бьянки тэмцээн өндөрлөхийн өмнөхөн осолд орсон байна. Тэрээр замаасаа гарч нисэн Адриан Сутилийн машиныг ачиж байсан өргөгчийг мөргөжээ. Түүнд яаралтай мэс засал хийсний дараа одоо сэхээн амьдруулах тасагт байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан