Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

21 дэх медалийг таеквондоч М.Түмэнбаяр хүртлээ

Монголчууд Азийн 10 наадамд оролцохдоо спортын долоон төрөлд 116 медаль хүртэж байсан бол Инчеоны наадмаас  таван спортын төрлөөр 21 /таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл/ медаль нэмж  дээд амжилтыг тогтоогоод байна.

Монголын баг тамирчдын 12 дахь хүрэл медалийг тэквондогийн 20 настай залуу тамирчин Моломын Түмэнбаяр эрэгтэй 54 кг-д хоёр удаа ялалт байгуулж хүрэл медалиар энгэрээ мялаав. Азийн наадмын таеквондогийн тэмцээн өнгөрөгч мягмар (09.30) гарагаас эхэлсэн. Өнөөдөр М.Түмэнбаяр мөнгөн медалийн төлөө БНСУ-ын Ким Таэхунтэй тоглож, 4:19 онооны харьцаагаар хожигджээ. Тэрбээр 1/16-д Кувейтын Абдалазизг, шөвгийн наймд Палестины тамирчин Малик Абуалровыг 11:4 онооны харьцаагаар хожиж, хүрэл медалийн болзол хангажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан