Олныг хирдхийлгэсэн гэмт хэргийн мөрөөр орж, сураггүй болсон, эзэнгүй зарим хэргийг илрүүлээд байгаа мэдээллийг ЦЕГ-ын Мэдээллийн төвийн ахлах ажилтан, ахмад Ё.Лхагвасүрэн өглөө.
Биедээ их хэмжээний бэлэн мөнгө, эд бараа, машинтайгаа явж байгаад сураггүй болж 15 хоног эрсэн иргэн А-гийн цогцосыг Налайхын далд уурхайгаас, машиныг нь Төв аймгийн нутгаас олоод байна. Өчигдөр амийг нь хөнөөсөн байж болзошгүй этгээдийг баривчилжээ. Мөн хурдан удмын 13 адуу хулгайлаад "Эмээлт" зах дээр махыг нь зарах гэж байсан бүлэг этгээдүүдийг баривчлаад байна гэлээ. Мөн малын хулгайч 5 залуу цагдаагийн мөрдөн байцаалтад шилжжээ. Ийнхүү ойрын хэдхэн хоногт цагдаагийнхан хүнд болон ноцтой гэмт хэрэгтэн, сэжигтэнг илрүүлжээ.