Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан 2014 оны шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарт шагнал гардуулах ёслол өнөөдөр БШУЯ-нд боллоо.
Ёслолын үйл ажиллагаанд БШУ-ы сайд Л.Гантөмөр, дэд сайд Б.Ургамалцэцэг болон шилдэг сургуулиудын багш нар оролцов.
2013-2014 оны хичээлийн жилийн “Улсын тэргүүний багш”-аар Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Д.Амаржаргал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн биологийн багш С.Ундрэхгэрэл, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ЕБС-ийн газарзүйн багш Ц.Мөнхбадар нар шалгарлаа. Харин “Улсын тэргүүний сургууль”-иар Дархан-Уул аймгийн Дархан сумын “Од” цогцолбор сургууль, нийслэлийн ХУД-ийн ерөнхий боловсролын 18 дугаар сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын дунд сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургууль тус тус тодров. “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэг, нийслэлийн БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 24 дүгээр цэцэрлэг, Дундговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.