Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Манлайлал-500” сургалт болно

МАН, Сургалт, судалгаа, PR-мониторингийн “Стратеги” академи, Удирдлагын академи хамтран тус намын идэвхтэн сонгуультнуудын чадавхийг бэхжүүлэх “Манлайлал 500” сургалтыг зохион байгуулна.

Уг сургалтад 21 аймгийн 331 сум, нийслэлийн 9 дүүргийн 152 үүрээс төлөөлөл хамрагдана. Сургалт энэ сарын 6-наас ирэх оны тавдугаар сарыг хүртэл үргэлжилж, арван ээлжээр 500 залуусыг сургах аж. Сургалтын эхний ээлж ирэх даваа гарагт нээлтээ хийх ба нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, “Стратеги” академийн захирал Я.Төмөрбаатар, Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Доржсүрэн нар оролцох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан