Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

baikal24.ru: Монголчууд солонгос иргэдэд заналхийлж байна


Солонгосын Инчон хотноо болж байгаа Азийн тоглолтын үеэр хэдэн хоногийн өмнө монголын боксчин илт давуу байсан ч шүүгчдийн хандлагаас болоод ялагдсан. Үүнд дургүйцсэн монголын олон иргэн “Өөрийн орны тамирчныхаа өшөөг монголд байгаа солонгосын жуулчид, ажилтнуудаас авна” гэцгээж байгаа гэнэ. Байдал нэлээд хурцадмал байгаагаас Монгол Улс дахь Өмнөд Солонгосын ЭСЯ монголд байгаа өөрийн орны иргэддээ хандан албан ёсны анхааруулга гаргаж орой үдэш явахдаа болгоомжтой байхыг захьжээ. Эндээ бүр онцын шаардлагагүй бол орой үдшээр гудамжинд гарахгүй байхыг анхааруулсан байна.
ЭСЯ-ны дипломатууд монголын боксчин Төгсцогтын Азийн тоглолт дахь тэмцээнийг “шударга бус шүүсэн” нь Монгол-Солонгосын харилцаанд таагүй нөлөө үзүүлэх вий хэмээн болгоомжилж байна хэмээн оросын baikal24.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
manai umbuunuud chadahgui l dee
Хамгийн их уншсан