Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Отгондалай Азийн наадмын аваргын төлөө тулалдана

БНСУ-ын Инчеон хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын боксын тэмцээний 60 кг жингийн мөнгөн медалийн төлөөх тулаанд ОУХМ Д.Отгондалай Японы боксчин, Лондонгийн олимпийн хүрэл медальт Шимизу Сатошиг 3:0 /30:27, 30:27, 30:27/ гэсэн оноогоор илүүрхэн ялж аваргын алтан медалийн төлөө тоглохоор болсон билээ.

Тэгвэл өнөөдөр ОУХМ Д.Отгондалай алтан медалийн төлөө Филиппиний тамирчин Суарез Чарлытай өрсөлдөх юм. Монголын боксчид Азийн наадмаас анх удаа алтан медаль хүртэх зорилготой ирсэн. Манай тамирчид олон бэрхшээл дарамт дор шударга ялалтуудаа луйвардуулсан хэдий ч ганц дайчин нь багтаа алтан медаль авч ирэх итгэл дүүрэн байна. Багийнхан нь ч түүнд бүрэн итгэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
tgd hedees togloh yum we
амжилт
Хамгийн их уншсан