Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уур амьсгалын өөрчлөлт хүйсийн харьцаанд нөлөөлдөг гэнэ


Японы Ако дахь Анагаах ухааны  эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид нэгэн сонирхолтой судалгаа хийж дүнг нь гаргажээ. Тэд цаг уурын нөхцөл, шинээр төрж байгаа хүүхэд хүү байх уу, охин байх уу гэдэг нь харилцан хамааралтай болохыг тогтоосон байна. Цаг уурын нөхцөл ихээхэн өөрчлөгдсөн нөхцөлд хөвгүүд тун цөөхөн төрдгийг тэд баталжээ. Эрдэм шинжилгээний ажилтнууд бүр 1968 оноос 2012 он хүртэлх судалгааны материал ашиглаж үнэлэлт дүгнэлт гаргажээ. Тэд энэ хугацааны сар бүрийн цаг уурын нөхцөл байдлыг судлаад тэр үед нь ямар хүйсний хүүхэд илүүтэй төрснийг ажиглахад  1970 оноос хойш л эрэгтэй хүүхдийн төрөх нь цөөрч ирсэн байна. Гэтэл цаг уурын өөрчлөлтийн судалгаанаас үзвэл энэ үеэс л уур амьсгал өөрчлөгдөж ирсэн нь  шууд нөлөөлсөн байна гэж дүгнэжээ.
2010 оны халуун зун, 2011 оны хүйтэн өвөл бага насныхны эндэгдэл их байсан бол хөвгүүд төрөх нь эрс багассан гэж Fertility and Sterility сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан