Дуучин, одоо бол загвар өмсөгч гэдгээрээ илүүтэй овоглох болсон Виктория Бекхэм анхны болзоонд өмссөн даашинзаа одоо хүртэл хадгалж явдаг гэнэ. Тэрээр 17 жилийн өмнө буюу 1997 онд тухайн үедээ ид алдаршиж байсан хөлбөмбөгч Дэвид Бекхэм хэмээх залуутай танилцаад удаагүй байхдаа анх удаа болзож, болзоондоо шар хилэн материалтай богино даашинзаар гоёж байжээ. Мэдээж энэ анхны болзооноос өнөөдрийн Бекхэмийн өнөр өтгөн гэр бүл үүсэх эхлэл тавигдсан учраас Виктория энэ 17 жилийн хугацаанд хэдэн зуун удаа шүүгээн дэх хувцсаа шинэчилсэн ч шар даашинзаа л хаяж чаддаггүй гэнэ. Тэрээр охинтой болвол энэ даашинзаа өвлүүлнэ хэмээн хадгалж байсан ёсоор хэдхэн жилийн өмнө Харпер охиноо төрүүлсэн. Тэрээр охиндоо дурсгалтай даашинзаасаа гадна хуримын даашинзаа ч өвлүүлэн өгөхөөр нямбайлан хадгалжээ.