Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мила Кунис амаржиж, охинтой болжээ

Жүжигчин Мила Кунис өнгөрсөн мягмар гарагийн үүрээр зургаан цагт амаржиж, охинтой болжээ. 31 настай жүжигчин бүсгүй яг хугацаандаа, Лос Анжелес дэх оддын үйлчлүүлдэг Седарс Сенай эмнэлэгт төрсөн байна. Тэрээр сүйт залуу Эштон Катчерын хамт эмнэлэгт яаралтай ирээд, удалгүй охиноо төрүүлжээ. Энэ бол Мила Кунис болоод Эштон Катчерын хувьд анхны хүүхэд нь юм. Энэ тухай хоёр жүжигчний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хараахан хийгээгүй байна.

Тэд хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр далайн эргээр зугаалж яваад паппарацын дуранд өртсөн нь энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан