Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн нэгэн Жейсон Стэтхэмийн нэрийг барьж орос бүсгүйтэй амраглажээ


 Оросын Новочеркасс хотын нэгэн бүсгүй цагдаагийн газарт Нолливудын нэрт жүжигчний талаар гомдол гаргажээ. Түүний ярьснаар бол Нолливудын жүжигчин, “Тээвэрлэгч” Жейсон Стэтхэм өөртэй нь  Новочеркасст учирч нэг сарын турш амрагласан гэнэ. Тэгээд “Жейсон” Туапсе руу явах болж автовокзал дээр уулзахаар тохирчээ.
Бүсгүй тэнд очсон ч хэнтэй ч таарсангүй.
Цагдаагийнхан мөрдөн шалгахад үнэхээр өөрийгөө Жейсон Стэтхэм гэсэн хүн бүсгүйтэй буудалд орсон нь үнэн байжээ.

Эмэгтэй ч түүнийг нэртэй жүжигчинтэй тун адилхан байсан, оросоор бага зэрэг аялгатай ярьж байсан гэж мэдүүлсэн байна. Хууль сахиулагчид өнөөдөр АНУ-д амьдарч байгаа жүжигчин Жейсон Стэтхэмд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

0 Сэтгэгдэл
Нолливуд???
Хамгийн их уншсан