Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Клунигийн хуримын зураг нийтлэгдлээ

Өнгөрсөн бямба гарагт Венецэд дуулиантайгаар хуримаа хийсэн Жорж Клунигийн гэрлэх ёслолын зураг эцэст нь олон нийтэд ил боллоо. Хуримын зургаа сайтар нууцалж, зочдоо хүртэл гар утастай ирэхийг хориглосон шинэхэн гэр бүл хуримын зураг авах эрхийг "Hello", "People", "Vogue" сэтгүүлд худалдаалжээ. Тэд үүнээс олсон мөнгөө сайн санааны үйлсэд хандивласан аж.

Мэдээж олон нийтийн, ялангуяа бүсгүйчүүдийн хамгийн их сонирхол татаж, харахыг хүлээж байсан зүйл бол сүйт бүсгүйн хуримын даашинз. Хуульч бүсгүй Амал Аламуддин хуримандаа Оскар де ла Рентагаар даашинз урлуулан өмссөн байна. Тэрээр хуримын даашинзаас гадна оройн үдэшлэгт өмсөх даашинзаа ч энэ загварын ордноос сонгосон бөгөөд тэр нь "Агуу Гэтсби" кинонд гардаг загвартай төстэй, Оскар де ла Рентагийн 2014 оны шинэ загвар аж.

Харин 53 насандаа хоёр дахь хуримаа хийж буй сүйт залуугийн хувьд Жиоржио Арманигийн хослолоор гоёсон байна.
Дээрх сэтгүүлд бичсэнээр бол шинэхэн гэрлэгсэд хуримын ёслолынхоо үеэр Ирвинг Берлиний "Always" хэмээх дуун дээр анхны бүжгээ хийсэн байна. Мөн тэд Коул Портерын "Why Shouldn"t I" дууг ч энэ үдшийн онцгой дуугаар сонгожээ.
Шинэ хос хуримын зочиддоо бяцхан гарын бэлэг бэлдсэний дотор өөрсдийнх нь гэрэл зураг, хаа холын Италид ирж хуриманд оролцсонд нь талархсан захидал мөн өөрсдийнхөө сонгосон дуунуудыг багтаасан iPod байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан